Саудын Арабын байгаль гэхээр тоолж баршгүй, төгсгөлгүй үргэлжлэх элсэн манханууд хамгийн түрүүнд санаанд орно. Үнэхээр ч эрэг орчмын хэсэг уулсыг эс тооцвол тус орон бүхэлдээ элсэн цөлд оршдог аж. Гэтэл Саудын Арабчууд энэ их элсэн цөлийг газар тариаланд ашиглаж, багагүй орлого олдог гэнэ. Элсэн цөлөөс гадна уур амьсгал нь ч гэсэн тогтмол хуурай, өдрийн цагаар агаарын хэм +57 хүрч халах ч шөнийн цагаар -12 хэм хүртлээ доошилж хэлбэлздэг.
Тиймээс газар тариалан эрхлэх гэдэг боломжгүй мэт санагдавч Саудын Арабчуудыг юу ч зогсоож чадахгүй бололтой.

Нутгийн иргэд цөл нутагтаа олон төрлийн ногоо, жимсийг амжилттайгаар ургуулж чаддаг аж. Тэр ч байтугай Саудын Араб дэлхийн хүнсний бүтээгдэхүүний томоохон ханган нийлүүлэгчдийн нэг болжээ.
Хэрхэн эхэлсэн бэ?
Өнгөрсөн зууны хоёрдугаар хагас хүртэл Саудын Араб зөвхөн хасарваань тарьж, мал аж ахуй л эрхэлдэг байснаас бүхий л төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг дотоодоосоо хангадаг болтлоо хөдөө аж ахуйг хөгжүүлжээ.
1968 онд “Төрийн өмчийн газрыг хуваарилах” тухай тогтоол гарсан. Уг тогтоолоор дотоодын үйлдвэрлэгчдэд мөнгөн тусламж үзүүлэхийн зэрэгцээ импортын бараа бүтээгдэхүүнд хориг тавьж эхэлсэн байна. Мөн төрөөс бордоо, үр, усалгааны төхөөрөмжийн хэрэгцээг санхүүжүүлж эхэлсэн аж. Энэ хугацаанд нийт газар тариалангийн бүс нутгийн талбай 600000 гектараас 1700000 гектар хүртэл нэмэгджээ.

Цөлийн фермийн арга
Саудын Арабын нутаг дэвсгэрт ганц ч гол мөрөн байдаггүй тул эхэндээ усалгааны асуудал хамгийн том саад болж байв. Мөн тус орны уудам газар нутгийн ихэнх хувь нь үржил шимгүй цөлийн хөрстэй байгаа нь өөр нэг асуудал байжээ.
Тиймээс хамгийн түрүүнд хиймэл дагуулын тусламжтайгаар газар тариалан эрхлэх боломжтой хөрсийг судлаж эхэлжээ. Ингэхдээ хиймэл дагуулаас дулаан мэдрэгчээр зураг авч, хамгийн их ус шингээж буй хөрс хаана байгааг тогтоосон байна. Ийнхүү фермерүүд аль нутагт ус бага хэрэглэж, ургац их авч болохыг мэджээ. Өдгөө ихэнх талбайг гүний усаар, ялангуяа нэг км орчмын гүн дэх чулуун дэвсгэрийн хоорондын усыг өндөр даралттай тусгай хоолойгоор гаргаж усалдаг аж.
Элсэн цөлд газар тариалан хөгжсөнөөр гайхалтай дүр зураг бүхий газрууд бий болжээ. Жишээлбэл Саудын Арабын хойд нутагт хачирхалтай тойргуудыг харах боломжтой. Тэдгээр нь голчлон жимс, ногоо ургуулдаг талбайнууд бөгөөд дугуй хэлбэртэй байгаа нь усалгааг хялбарчлахад зориулагджээ.
Дээр дурдсан гүний ус шахах хоолойны амсар тойргийн төвд байрлах ба олон тооны нүх бүхий хэвтээ усалгааны системтэй холбогдоно. Тэрхүү систем тариалангийн талбайг гортиг мэт тойрон эргэх явцдаа бүх хэсгийг тэнцүү усалдаг. Хамгийн гол нь гүний усны өндөр даралтын нөлөөгөөр өөрөө хөдөлдөг тул цахилгаан шаардлагагүй. Хэрэв талбай дугуй биш дөрвөлжин хэлбэртэй байсан бол өнцгүүдийг нэмэлтээр услах ёстой болох аж. Ийнхүү алсын хараатай бодлого явуулж, дотоодын аж ахуй эрхлэгчдэдээ хөрөнгө оруулсны ачаар Саудын Арабын төр газар тариалангийн нийт бүс нутгаа 2018 он гэхэд 3.5 сая га талбайтай болгож чаджээ.
Эх сурвалж:саак.mn
More Stories
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
С.Сэрчмаа: УБ паласын хамгийн сүүлчийн тоглолтыг хийсэндээ тун ч баяртай байгаа
МУСТА, поп дива, хайрын дууч С.Сэрчмаатай ярилцлаа. Хамгийн сүүлд тэрээр дуучин Т.Цогсогмаатай "Дурсамж дүүрэн улирал" дуугаа хамтарч дуулан дүрсжүүлжээ. -Дуучин...
Энэ сарын 21,26-нд бүх нийтээр амарна
Их эзэн Чингис хааны мэндэлсэн огноог билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн...
Нүүрсний адал явдал
Нүүрсний төлөө өрсөлдөөн, тэмцэл бол өнөөдөр гэв гэнэт бий болсон зүйл биш бөгөөд эрх баригчдын олон жилийн дүрэмгүй, зэрлэг тэмцлийн...
Ш.Алтангадас: УИХ-ын гишүүд УБЕГ, АТГ, Мөрдөх байгууллага, Прокурор, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас мэдээлэл авах бүрэн эрхтэй
“Хуульч нь буруу ойлгоод буруу юм яриад явна лээ гэсэн шүү юм ярьсан гэнэ ээ. Гэтэл УИХ-н гишүүн нь Улсын...