Монгол Улсын цөлжилтийг бууруулах, шар шороон шуургатай тэмцэх зорилго бүхий Монгол-Солонгосын “Ногоон хэрэм” төслийг 15 дэх жилдээ хэрэгжүүлж байна. Тодруулбал, Монгол, БНСУ 2005 онд шар шороон шуурга, цөлжилтөөс сэргийлэх ойжуулалтын төсөл хэрэгжүүлэх дээд хэмжээний хэлэлцээр хийж, 2006 онд БОАЖЯ болон Солонгосын Ойн агентлаг хамтран ажиллах санамж бичиг байгуулж байжээ.
Үүний дүнд БНСУ-ын 11.8 сая ам.долларын хөрөнгөөр Өмнөговь аймгийн Даланзадгад сум, Булган сумын нутаг дахь Баянзаг болон Төв аймгийн Лүн суманд нийт 45 га талбайд мод үржүүлгийн газар байгуулж, 3046 га талбайг ойжуулсан юм.
Дээрх гурван сум нь Монгол Улсад шар шороон шуурга дэгдэх гол эх үүсвэр хэмээн үзэж, цөлжилтөд тэсвэртэй тоорой, сухай, жигд, бургас, хайлаас, гүйлс, бүйлс зэрэг 20 төрлийн нэг сая мод суулгасан нь амжилттай ургаж байгаа аж.
Төслийн хүрээнд ойжуулсан газрыг шат дараатайгаар Монголын талд хүлээлгэн өгч байгаа юм. 2017 оноос эдүгээг хүртэл 2200 гаруй га талбайг Монголын талд хүлээлгэн өгсөн байна.
Үлдсэн 821 га талбайг энэ онд хүлээлгэн өгөх бөгөөд ингэхдээ тухайн ойг арчлах зардал, тоног төхөөрөмжийн хамт гардуулахаар болжээ.
Ингэснээр Монгол Улсын Засгийн газар ойг цаашид арчлах, шинээр мод нэмж тарих, талбайг өргөжүүлэх бүрэн боломжтой болно гэдгийг “Ногоон хэрэм” төслийн захирал Сон Ин Гён хэлсэн юм.
Цөлжиж буй газарт мод тарьж, улмаар ойжуулах бүрэн боломжтойг үлгэрлэн харуулсан нь энэ төслийн гол үр дүн юм. Төслөөс олон иргэн, улстөрч санаа авч, мод тарьж, байгаль орчноо хамгаална гэдэгт итгэж буйгаа мөн онцолсон юм.
“Ногоон хэрэм” төсөл ийнхүү 2016 онд дууссан ч хоёр орны Засгийн газраас үргэлжлүүлэх нь зөв хэмээн үзэж, тухайн оны тавдугаар сарын 18-нд Монгол-Солонгос хоёр орны Төрийн дээд хэмжээний зөвшилцөл, долоодугаар сарын 17-нд Цөлжилт болон шар шороон шуургатай тэмцэх чиглэлээр хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг байгуулжээ.
Энэ хүрээнд “Ногоон хэрэм” төслийн II шатыг 2017-2022 онд хэрэгжүүлэх болж, Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо буюу Дамбадаржаагийн нутаг дэвсгэрийн 40 га талбайд Хотын ой буюу “Монгол-Солонгосын найрамдлын цэцэрлэгт хүрээлэн” байгуулах ажлыг эхлүүлсэн юм.
Монгол Улсын шар шороон шуурганы дэгдэлтийг зогсоох, Монгол орны цөлжилт, шар шороон шуурганаас сэргийлэх, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад бодит хувь нэмрээ оруулж буй “Ногоон хэрэм” төсөл нь Монгол, БНСУ-ын нөхөрлөлийн бэлгэ тэмдэг болно хэмээн төсөл хэрэгжүүлэгчид үзэж байгаа ажээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг.
More Stories
16 настай охины амийг хөнөөсөн Ц.Давгадорж нарт холбогдох хэргийн хяналтын шатны шүүх хуралдаан энэ сарын 29-нд болно
Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн 2026 оны аравдугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанаар Ц.Давгадорж, Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарт...
Улс төрийн шинэчлэлийг өөрөөсөө, өөрийн намаас эхлүүлнэ
Нэг Монгол хөдөлгөөн, Реформ клубыг төлөөлөн Г.Занданшатар өнөөдөр Монгол Ардын Намын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн...
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Японд 20 настай монгол дадлагажигч ослоор амь насаа алджээ
Японы Хирошима мужийн Күрэ хотын дайрганы үйлдвэрт туузан дамжуургын механизмд татагдан орсон 20 настай Монгол Улсын иргэн амь насаа алдсан...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв-Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд цэргийн...
