УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар нь Баянгол дүүргийн удирдлагыг өөрийнх болгохын тулд С.Магнайбаяр гэгчид 500 сая төгрөг өгөхөөр амласан, үүнээсээ 200 сая төгрөгийг өөрийнхөө халааснаас гаргаж өгсөн гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрсөн. Иргэн Г.Ган-Очир энэ тухайд олон нийтэд баримттай нь мэдээлсэн атал өнөөдрийг хүртэл УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо хийгээд АТГ, тагнуулын байгууллагаас ямар ч реакци үзүүлсэнгүй. Хууль зөрчсөн нь илт байхад шүү дээ.
Тус хэргийн талаар иргэн О.Ган-Очир шалгуулахаар АТГ болон ТЕГ-д хандсан. Уг хэрэг ямар шатандаа явж байгаа талаар АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэнгээс тодруулахад “Мөрдөн шалгаж буй талаар манай хэлтэст одоогоор ямар ч мэдээлэл ирээгүй, прокуророорс зөвшөөрөл авдаг. Иргэн гомдол мэдээлэл гаргахад хуулийн хугацаандаа 19 хоногийн дотор хариу өгдөг” гэсэн юм. Гэвч өнөөдрийг хүртэл АТГ-аас ямар ч хариу өгөөгүй байгаа аж.
Тэгвэл энэ долоо хоногт Баянгол дүүргийн иргэд АТГ-ын өмнө шудрага ёсыг шаардаж суулт хийхээр болжээ. Тэдний зүгээс БГД-ийн Засаг Дарга Ө.Сумьяабаатар албан тушаалаа ашиглан хуурамч тушаал гаргасан баримт нь ил байхад хуулийн байгууллага шалгаагүй гэх, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар ураг садан, найз нөхдийн хүрээллээр бүрэн сүлжээ үүсгэн төрийн ажлыг хийлгэхгүй, эрх мэдлийг мөнгөөр худалдаж авах үйлдлийг мөн шалгахгүй байна гэх үндэслэлээр эсэргүүцэж суулт хийхээр болжээ.
Баянгол дүүргийн хувьд эрх зүйн чадамжгүй Засаг даргатай 50 гаруй хонож байгаа юм. Тус дүүргийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ө.Сумьяабаатар, Ж.Ганбаатарын бэр дүү ЗДТГ-ын дарга Б.Нарангэрэл нар огт ажилдаа ирэхээ больсон талаар иргэн Б.Ган-Очир өчигдөр хэвлэлийн хурлаараа мэдээллэсэн билээ. Засаг дарга Ө.Сумьяабаатарын хувьд энэ бүх үүссэн асуудал УИХ-ын гишүүн Ж.Ганбаатартай холбоотой, өөртэй нь хамаагүй хэмээн зарим сэтгүүлч нарт учирласан талаар эх сурвалжууд мэдээллээ.
Хууль бус үйлдлийг хараад суугаа АТГ ажлаа хийнэ үү !
More Stories
“ДОРНОД УРАН” ХХК ШИНЭЭР БҮРТГЭГДЭЖ, МАРДАЙН УРАНЫ ТӨСЛИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн байгууллагад “Дорнод Уран” ХХК нэртэй шинэ компани албан ёсоор бүртгэгдлээ. Тус компани...
МОНГОЛ-ОРОСЫН ХАМТАРСАН МАРДАЙН “УРАН”-Ы ТӨСӨЛ УРАГШИЛЖ БАЙНА
Монгол, Оросын хамтарсан ураны төсөл дахин хөдөлгөөнд орж байна. Монгол Улсын бүртгэлийн байгууллага 2025 оны зургадугаар сард “Дорнод Уран” нэртэй...
ТЭРТЭЭХ ХААЛТТАЙ МАРДАЙН ОРД НЭЭЛТТЭЙ ТӨСӨЛ БОЛОН ДАХИН СЭРГЭХ ГЭЖ БАЙНА
Зөвлөлтийн үеийн нууцлагдмал түүхтэй Мардайн ураны орд өнөөдөр шинэ шатанд шилжихэд бэлэн болжээ. Монгол, Оросын хамтарсан “Дорнод Уран” ХХК 2025...
УРАНЫГ ГАЗАР ДООГУУР УУСГАН ОЛБОРЛОХ ТЕХНОЛОГИ БУЮУ АЮУЛГҮЙ, ОРЧИН ҮЕИЙН ШИЙДЭЛ
Монгол Улсад ураныг олборлоход газар доогуур уусган олборлох технологи ашиглах нь олон улсын жишигт нийцсэн, байгальд ээлтэй, аюулгүй арга гэж...
Монгол Улсад Нисэх хүчин үүсч хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Зэвсэгт хүчний Агаарын цэргийн алба хаагчдыг Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн одон медалиар шагналаа.
Монгол Улсын гавьяат хэмээх эрхэм хүндтэй шагналын эзнээр: Д.Жигжид, ахмад нисгэгч, бэлтгэл дэд хурандаа Г.Сарангэрэл, ахмад нисгэгч, бэлтгэл дэд хурандаа...
НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд цэрэг илгээгч орнуудын сайд нарын дээд түвшний уулзалт болж байна
НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд цэрэг илгээгч орнуудын сайд нарын дээд түвшний уулзалтад Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Сандагийн БЯМБАЦОГТ оролцож...