Тэрбээр “Сайн байцгаана уу, намайг Баттулгын Намуун гэдэг. Би ардчилсан хувьсгалтай чацуу, шинэ чөлөөт нийгэмд төрж, өссөн анхны үеийн төлөөлөл юм. Монголынхоо төлөө аавыг минь дэмжиж буй та бүхэндээ талархаж байгаагаа гэр бүлийнхээ гишүүдийн өмнөөс болон хувиасаа илэрхийлье. Үеийнхнийхээ нэгэн адил алдаа оноо, сорилт бэрхшээлийг туулж яваа жирийн монгол аавын охин надад энэ индэр дээрээс үг хэлэх боломж олгосон нь миний хувьд өмнө нь хүлээж байгаагүй их хариуцлага болж байна.
Аав минь Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэдэг бахархалтай хэдий ч үүнийг дагаад маш их үүрэг хариуцлага, асуудал, бэрхшээлүүд гарч ирдэг юм байна. Тийм болохоор би аавдаа чадах бүхнээрээ туслах ёстой. Зөвхөн аавдаа төдийгүй нийгэмдээ тусалж буй хэрэг хэмээн бодож, гүтгэлэг дайралт бүрийг үл тоон чармайж явна. Сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдрөөс нэр дэвшигчийнхээ, Монголынхоо төлөө нойр, хоолоо умартан, бүхий л чадлаараа зүтгэж буй АН-ын мянга мянган дэмжигчид, сонгуулийн штабын хамт олны нөр их хөдөлмөрт баярлалаа. Миний аав гэр хороолын жирийн айлд өсч, шилжилтийн бэрх цагт хөдөлмөр, зүтгэл, хатуужлаараа ялгаран гарч ирсэн.
Тэр дундаа үндэсний үйлдвэрлэлийн үндсийг таслалгүй, тэнд ажиллаж байгаа мянга мянган ажилчдын ажлын байрыг өдий хүртэл хадгалж яваа, баялаг бүтээгч гэдгийг түмэн олон мэднэ. Аав минь Монголынхоо нэрийг олон улсад өндөрт өргөж, дуурсгахын төлөө бүхнээ зориулж, олимп, дэлхийн аваргуудыг төрүүлсэн ажил хэрэгч нийгмийн зүтгэлтэн гэдгийг хүн бүхэн мэддэг. Аав минь улс орны эдийн засгийн тусгаар тогтнолыг үйлдвэржилтээр баталгаажуулна хэмээн зорьж, төлөвлөж, хэрэгжүүлэхийн төлөө сайн муугаараа дуудуулж, гадны гар хөл бологсдод гүтгүүлж яваа.
Гэвч тэр зорьсноосоо ухраагүй, чин шударга төрийн зүтгэлтэн гэдгийг Монголын нийт сонгогчид бид мэднэ. Аав минь Монголын өв соёлыг хайрлан хамгаалж, бахархлыг бүтээхийг амаараа биш ажлаараа нотлон харуулсан, улс үндэстнээ эрхэмлэн дээдлэгч гэдгийг дотоод, гадаадын аялагчид, жуулчид сайн мэддэг. Аав минь асар их ачаалал, дарамтыг эрүүл чийрэг бие элгэн саднаа гэх эрмэлзлээрээ даван гарч байгааг хажуугаас нь би харж байгаа. Эрүүл чанга биеэс эх орны төлөө чин сэтгэл, тэсвэр тэвчээр ялгаран гардгийг харж байна.
Даргын бус жирийн ардын гэрт төрж өссөн, амьдралын замаа ааваараа засуулах биш өөрөө босгож ирсэн миний аав бүх монголчуудын санаа бодлыг эрх тэгшээр төрийн бодлогод тусгаж чадна. Ганзаганд явж, арилжаа наймаа хийж, анхны хуримтлалаа босгосон нь үнэн учраас эгэл олны талд тэр бат зогсч чадна аа. Миний аав ард олноосоо хамааралтай болохоос албан тушаалтан, эрх мэдэлтнүүдийн гарын аясаар хөдлөх нэгэн биш.
Түүнд бүрэн итгэж болно. Итгэл дааж, зүтгэл гарган тэмцдэг гэдгээ хангалттай нотлон харуулж чадсан гэдэгт би итгэдэг. Би энд нэг зүйлийг уриалмаар байна. Аливаа мэдээлэлд голч ухаанаар хандаж, хэн нь монголчууддаа элэгтэй, бодит ажил хийж ирснийг ялгаж салгана гэдэгт би итгэж байна. Та бүхэн аавыг минь дэмжээрэй. Монгол ялна аа” хэмээн хэллээ.
АН-ын сонгуулийн төв штабаас
More Stories
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид,...
Японд 20 настай монгол дадлагажигч ослоор амь насаа алджээ
Японы Хирошима мужийн Күрэ хотын дайрганы үйлдвэрт туузан дамжуургын механизмд татагдан орсон 20 настай Монгол Улсын иргэн амь насаа алдсан...
