Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын иргэн Э Хүний эрхийн Үндэсний Комисст хандаж “Өвөрхангай аймгийн төрийн албаны салбар зөвлөлөөс орон нутгийн удирдлагуудад тэтгэвэрт гарах насанд хүрсэн төрийн албан хаагчдыг хуулийн дагуу ажлаас чөлөөлж залуучуудыг ажлын байраар ханган ажиллах чиглэл өгсний дагуу манай сумын удирдлага ажлаа өгөхийг шаардаж, удаа дараа доромжлон дарамталж ажлаас чөлөөлсөн” хэмээн гомдол гаргасан байна.
Уг гомдлын дагуу Комиссоос холбогдох ажиллагааг явуулахад тус сумын удирдлага иргэн Э-г хамт олных нь дунд нас, хүйсээр ялгаварлан зүй бус харьцсан, ажилтны хүсэлтийг харгалзалгүйгээр ажлаас нь чөлөөлсөн нь Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 23-р зүйл, Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 16.2 дахь заалт, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгийг зөрчсөн тогтоогджээ.
Иймд Төрийн албаны зөвлөл болон Өвөрхангай аймгийн ИТХ-ын дарга И.Дашдорж нарт иргэн Э-ийн зөрчигдсөн эрхийг сэргээх, дахин ийм зөрчил гаргахгүй байхад анхаарч ажиллах талаарх Комиссын гишүүний Зөвлөмж хүргүүлсэн байна.
Уг зөвлөмжийн дагуу Төрийн албаны зөвлөлөөс Өвөрхангай аймгийн төрийн албаны салбар зөвлөлийн 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 35 тоот албан бичиг, 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 80 дугаарт албан бичгээр хүргүүлсэн албан бичгийг хүчингүй болгож, иргэн Э-ийн зөрчигдсөн эрхийг сэргээж ажилд нь эргүүлэн томилохоор болсон байна.
Г.ГЭРЛЭЭ
One thought on “Хүний эрхийн байгууллага иргэний зөрчигдсөн эрхийг сэргээжээ”
Leave a Reply Cancel reply
More Stories
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ
Өнөөдөр Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ. Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн...
Монгол Улсын хилээр нэвтрэх эрхгүй хүнд хуурамч гадаад паспорт олгож, хахууль авчээ
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан К.М нь хилээр гарах эрх нь хязгаарлагдсан иргэнд тусалсан хэрэгт буруутгагдаж байна. Хилээр нэвтрэх эрхийг...
“Орон нутагт эмч нарын тоо дутаагүй, харин тогтвортой ажиллах “хөшүүрэг” дутагдаж байна”
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн: "Эмч нарыг орон нутагт тогтвортой ажиллуулах хөшүүрэг хэрэгтэй" "Манай улсын статистикийг харахад эмчийн тоо дутаагүй. Гол...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...
Монгол хэл бичгийн шалгалтыг цахимаар зохион байгуулахыг түр хугацаанд хэрэгжүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ
Монгол Улсын хэмжээнд их, дээд сургууль, коллежид элсэгчдийн эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшнийг...

гомдол гаргасан тохиолдолд шийддэг л юм байна.