УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо өнөөдөр хуралдаж, Хаврын тариалалтын бэлтгэл ажлын талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайханы мэдээллийг сонслоо.
Монгол Улсын Засгийн газраас батлан хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд газар тариалангийн гаралтай бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээг бүрэн хангах зорилтыг дэвшүүлж Атрын IV аяныг орчин цагийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн өрнүүлэхээр ажиллаж байгааг салбарын сайд мэдээлэлдээ онцлов. Монгол Улс энэ онд 386 мянган га-д үр тариа, үүнээс 363 мянган га-д улаанбуудай, 70 мянган га-д малын тэжээл, 66 мянган га-д тосны ургамал, 17.3 мянган га-д төмс, 12 мянган га-д хүнсний ногоо, 7.6 мянган га-д жимс жимсгэнэ тариалж, 340 мянган га-д уринш боловсруулж бэлтгэх зорилт дэвшүүлснийг тэрбээр дурдлаа.
ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, ” Энэ онд хүн амын хэрэгцээт улаанбуудай, төмсийг 100 хувь, хүнсний ногооны 80 хувийг дотоодын ургацаас хангах боломжийг бүрдүүлэхээр төлөвлөж, дараах арга хэмжээг зохион байгуулж байна.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор 3 хувийн хүүтэй, 2 жилийн хугацаатай зээлийг арилжааны 8 банк олгож байна.
2021 оны ургацаас зах зээлийн эргэлтэд ороогүй, зохих стандарт, журмын шаардлагыг хангаж байгаа хүнсний улаанбуудайг худалдан авч нөөц бүрдүүлэхээр шийдвэрлэсний дагуу Хөдөө аж ахуйг дэмжих санд 3.5 мянган тонн улаанбуудайг хүлээн аваад байна.
Зах зээлд борлуулсан 10 нэр төрлийн хүнсний ногоонд мөнгөн урамшуулал олгох,
Тариалалтад зориулан улсын төсвийн хөрөнгөөр худалдан авсан төмс, хүнсний ногооны үрийн үнийг 80 хувиар хөнгөлөх,
Өвлийн улиралд хүлэмжийн аж ахуйд хэрэглэсэн цахилгааны төлбөрийг хугацаа, цагийн хамааралтайгаар хөнгөлөх шийдвэрийг тус тус гаргуулж хэрэгжилтийг зохион байгуулж байна.
Үр олгох ажлыг 04 дүгээр сарын 15-наас эхлүүлж өнөөдрийн байдлаар 60 гаруй аж ахуйн нэгж, иргэн 3.6 мянган тонн үрийн гэрээ байгуулан татан авч байна.
Газар тариалангийн үйлдвэрлэлд 22.5 мянган тонн шатахуун шаардагдах тооцоог гаргаж үнэ, хангамжийг тогтвортой хадгалах чиглэлээр холбогдох мэргэжлийн байгууллагуудад санал хүргүүлэн хамтран ажиллаж байна.
Тэжээлийн болон ашигт таримал, төмс, хүнсний ногоо тариалах, жимс, жимсгэнэ, хүлэмжийн аж ахуй эрхлэх иргэн, аж ахуйн нэгжүүдэд усны эх үүсвэрт ойр байршилд тариалангийн газар шинээр олгох ажлыг шуурхай зохион байгуулах чиглэлээр аймгуудын засаг дарга нартай хамтран ажилласнаар өнөөдрийн байдлаар 1850 га талбайг шинээр ашиглалтад оруулахаар шийдвэрлэсэн байна.
Хүн амын хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангах зорилгоор “Хүнсний ногооны үйлдвэрлэлийг хөгжүүлж, хангамжийг тогтворжуулах” иж бүрэн төлөвлөгөөг боловсруулж байгаа бөгөөд шаардагдах үр, суулгац, техник тоног төхөөрөмж, хүлэмж, усалгаатай талбайн хэмжээ, зоорь агуулах, бордоо, ургамал хамгааллын бодис зэрэг нийт орцуудын зардлын тооцоо, судалгааг гаргаж Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хүргүүлээд байна.” гэв.
More Stories
Гадаадын банк нээх хуулийг АН гацаав!
Парламент дээрх бойкотыг улс төрийн тэмцэл гэж харахад амархан. Гэхдээ бодит байдал дээр бойкотын хамгийн том өртөг нь улс төрчдөд...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр 10.00 цагт эхэлнэ
Хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар Улсын Их Хурлын намрын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн. “Монгол...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...
Монгол хэл бичгийн шалгалтыг цахимаар зохион байгуулахыг түр хугацаанд хэрэгжүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ
Монгол Улсын хэмжээнд их, дээд сургууль, коллежид элсэгчдийн эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшнийг...