Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2022 оны гуравдугаар сарын эцэст 22.1 их наяд төгрөг болж, өмнөх сараас 797 (3.7%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 4.5 (25.2%) их наяд төгрөгөөр өссөн байна.
Нийт зээлийн өрийн үлдэгдлийн
51.9 хувь нь иргэд
46 хувь нь хувийн байгууллага
1.3 хувь нь төрийн байгууллага
0.8 хувь нь санхүүгийн болон бусад байгууллагынх байна.

Хэвийн зээлийн өрийн үлдэгдэл 2022 оны гуравдугаар сарын эцэст 19 их наяд төгрөг болж, өмнөх сараас 905.7 (5.0%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 4.7 (32.5%) их наяд төгрөгөөр өсжээ. Хэвийн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 86 хувийг эзэлж байна.
Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл тайлант хугацааны эцэст 969.3 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 75.8 (7.3%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 313.3 (24.4%) тэрбум төгрөгөөр буурчээ. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 4.4 хувийг эзэлж байна.
Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 2022 оны гуравдугаар сарын эцэст 2.1 их наяд төгрөг болж, өмнөх сараас 32.9 (1.5%) тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 103.8 (5.1%) тэрбум төгрөгөөр өссөн байна. Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 9.6 хувийг эзэлж байна.
More Stories
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
