2013 оноос хойш хэрэгжиж буй Ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд Монголбанк, Засгийн газар, банкуудын эх үүсвэрээс 6.2 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийг 103.9 мянган өрхөд олгоод буй. Үүнээс Монголбанк хамгийн их буюу 5.2 их наяд төгрөгийн санхүүжилт олгосон бол Засгийн газраас мөн 341.36 тэрбум төгрөг, арилжааны банкууд 646.6 тэрбумын эх үүсвэр гаргасан байдаг. Харин орон сууцны зээлд хамрагдсан иргэдийн сар бүрийн төлбөрөөс МИК дунд нь хувь авдаг тухай асуудлыг Шадар сайд С.Амарсайхан хөндөн, олон нийтэд дэлгэсэн.
Энэ асуудалд талууд өөр байр суурь илэрхийлж, олон нийтийг төөрөгдүүлж байгаа тул Шадар сайдын үүрэг болгосны дагуу Барилга хот байгуулалтын яам, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Монгол банк, Хөгжлийн банк зэрэг байгууллагуудаас гадна арилжааны банкууд, эдийн засагчид, хөндлөнгийн шинжээчдийн бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг байгуулахаар боллоо.
Монголбанкнаас хамгийн хямд эх үүсвэртэй зээл буюу 4 хувийн хүүтэй санхүүжилт авч, түүнийгээ 8 хувиар иргэдэд олгож байгаад 2020 оноос 1 хувийн хүүтэй санхүүжилт авч, 6 хувиар зээл олгож буй.
Үүний 4.15 хувь нь иргэдийн цэвэр зээл рүү, 0.6 хувь нь арилжааны банкуудын үйл ажиллагааны зардалд зарцуулагддаг бол МИК-ийн үйл ажиллагааны зардалд 0.5 хувь, үлдсэн 0.75 хувь нь МИК-ийн зээлийн эрсдэлийн сан руу ордог байна.
Өөрөөр хэлбэл, ипотекийн зээл олгох бүхий л үйл ажиллагааг гардан хариуцаж хийдэг арилжааны банкуудтай адил МИК дундаас нь үйл ажиллагааны зардал гэх мэт илүүц зардал авч байгаа нь зохисгүй үйлдэл гэдгийг Шадар сайд онцлоод, ипотекийн зээлийн хүүг болон орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөрийг бууруулах зэргээр тус зээлтэй холбоотой гомдол, маргаан их байдгийг эхнээс нь цэгцлэх ёстой гэж үзэж байгаа юм.
Одоогийн байдлаар Монгол Улсын 900 мянган өрхийн 11 хувь нь ипотекийн зээлтэй байгаа бөгөөд 15-20 жилийн хугацаатай авсан зээлийнхээ хүүг эхний 5 жилд бүтнээр нь тооцон төлж барагдуулдаг, үндсэн зээлээс нь хасагддаггүй, урьдчилгаа өндөр төлдөг хэрнээ дахиад барьцаа нэхдэг гэхчлэн аливаа эрсдэлийг иргэд, арилжааны банкууд хамтдаа үүрч ирсэн.
More Stories
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
