Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр энэ сарын 11-ний өдрийн байдлаар нийт газар нутгийн 26 хувь нь цастай ба дундаж зузаан нь 8 см, цасан дахь усны нөөц 2.52 шоо.км байна.
Тухайлбал, Увс нуур, Тэс, Булган, Идэр, Дэлгэрмөрөн, Бэлтэс, Шишхэд, Халх зэрэг голын сав газруудын 55-85 хувь нь цастай ба цасан дахь усны нөөц нь дунджаар 0.30 шоо.км бол Хяргас нуур, Завхан, Дэлгэрмөрөн, Бэлтэс, Шишхэд, Хар нуур, Ховд, Үенч, Бодонч зэрэг голын сав газруудын 30 хувь орчим нь цастай, цасны усны нөөц нь дунджаар 0.21 шоо.км байгаа юм.
Түүнчлэн өнөөдөр буюу 18-нд ихэнх нутгаар цаг агаар эрчимтэй дулаарах тул дээр дурдсан гол мөрний сав дахь цас, мөс хайлж, хаврын шар усны үер цөнгийн хахаатай давхцан ус эргээсээ халих, голын эрэг татам орчим усанд автах зэрэг үзэгдэл ажиглагдаж болзошгүй байна.
Мөн өвөлжилт хүндэрсэн газруудын гуу жалганд хаягдсан мал амьтны сэг зэм нь цасны усаар дамжин ус бохирдуулах болон өвчин эмгэг тараах аюултай тул холбогдох байгууллагаас зохих арга хэмжээг цаг алдалгүй авч цэвэрлэгээ устгал хийх, ард иргэд хаврын шар усны үер болон мөс цөмрөх аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Эх сурвалж: ОБЕГ
More Stories
Гадаадын банк нээх хуулийг АН гацаав!
Парламент дээрх бойкотыг улс төрийн тэмцэл гэж харахад амархан. Гэхдээ бодит байдал дээр бойкотын хамгийн том өртөг нь улс төрчдөд...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр 10.00 цагт эхэлнэ
Хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар Улсын Их Хурлын намрын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн. “Монгол...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...
Монгол хэл бичгийн шалгалтыг цахимаар зохион байгуулахыг түр хугацаанд хэрэгжүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ
Монгол Улсын хэмжээнд их, дээд сургууль, коллежид элсэгчдийн эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшнийг...