“Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийсэн хяналт шалгалт”-ын талаар өнөөдөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас /НМХГ/ мэдээлэл хийлээ. Энэ үеэр НМХГ-ын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Нарангэрэл “Хавар, намрын улиралд гадаад дотоод орчны температурын зөрүү багасдаг. Улмаар энэ үед угаарын хийн эрсдэл нэмэгдэх эрсдэлтэй. Угаарын хий нь шаталт эхлэх болон дуусаж гал бөхөх үеэр хамгийн их ялгардаг. Яндангийн таталт сайн байвал угаарын хий яндангаар гараад агаартай урвалд ороод хоргүй хий болж сарнидаг.
Хэрэв яндангийн таталт муу байвал зуухны ам, бүхээгээр гэрт тархаж эрсдэл нэмэгдэнэ. Энэ нь зөвхөн угаар мэдрэгч тоног төхөөрөмжид л мэдрэгддэг. Тийм учраас иргэдийн зүгээс угаар мэдрэгчээ шалгаж, аюулгүй байдлыг хангах нь зүйтэй.
Агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх журмыг зөрчиж Улаанбаатараас сайжруулсан шахмал түлш авч гарах зөрчил нэлээд бүртгэгдсэн. Тиймээс НМХГ болон ЦЕГ хамтран авто тээврийн шалган нэвтрүүлэх товчооны орох, гарах чиглэлд хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажилладаг. Энэ хугацаанд 1,899 шуудай шахмал түлшийг нийслэлээс орон нутаг руу авч гарах зөрчлийг илрүүлэн арга хэмжээ тооцсон байна” хэмээн ярилаа.
“Түүхий нүүрсийг нийслэл рүү зөвшөөрөлгүй нэвтрүүлэхийг завдсан зөрчил 90 гаруй хувиар буурчээ”
НМХГ-аас мэдээлсэн зарим тоон мэдээллийг танилцуулъя.
Улаанбаатар хот руу түүхий нүүрс нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг зогсоож 27.2 тонн түүхий нүүрсийг хураан авсан байна. Улмаар Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ тооцжээ.
Өнгөрсөн оны есдүгээр сарын 1-нээс 2022 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрүүдэд уур үйлдвэрлэх зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжид 5,100 тонн медлинг нэвтэрсэн байна. Түүхий нүүрс түлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжүүдэд 62 мянган тонн түхий нүүрс нэвтрүүлсэн бол 31 мянган тонн түүхий нүүрс дамжин өнгөрчээ.
Түүхий нүүрсийг нийслэл рүү зөвшөөрөлгүйгээр нэвтрүүлэхийг завдсан зөрчил 2019, 2020 онтой харьцуулахад 90 гаруй хувиар буурсан үзүүлэлттэй байгаа юм.
Эрчим хүчний дулаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй 20 аж ахуйн нэгж байгууллага байна. Эдгээр аж ахуйн нэгж байгууллагад 2022 оны тавдугаар сарын 15-ны өдрөөс түүхий нүүрс түлэхийг хориглосон шийдвэр гаргасан.
Технологийн уур үйлдвэрлэж байгаа 68 аж ахуйн нэгж угаасан нүүрс буюу медлингийг оруулж ирж байгаа. Шадар сайдын 2020 оны 123 дугаар тушаалаар энэ оны тавдугаар сарын15-ны өдрөөс дээрх 68 аж ахуйн нэгж медлинг түлэхийг хориглосон шийдвэр гарсан юм.
Previous post
ХХААХҮЯ: “БНХАУ-ын 13 үйлдвэртэй гурил экспортлох хорио цээрийн нөхцөлүүдийг тохирсон”
More Stories
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
