Тагнуулын Ерөнхий Газраас зэвсэгт этгээдүүдийг баривчилсан талаар мэдээлэл хийж байна.
ТЕГ-ын олон нийттэй харилцах албаны ажилтан П.Өгөөмөр “Тагнуулын байгууллагаас шалгаж буй зарим хэргүүдийн талаар мэдээлэл өгье. Үндсэн хуулийн хоёрдугаар бүлгийн 16 дугаар зүйлд зааснаас иргэн итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал цуглаан хийх эрх чөлөөтэй гэж заасан.

Тэгвэл энэхүү эдлэх эрхийн хүрээнд иргэдийн зохион байгуулж буй жагсаал цуглааны үеэр хүний эрүүл мэнд амь насанд халдаж, үймээн самуун өдөөн хатгах турхирах зорилготой зохион байгуулалттай этгээдүүдийг тагнуулын байгууллага шалгаж байна.

Тодруулбал, тагнуулын байгууллага Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.8 дугаар зүйлд заасан экстремист үйл ажиллагаа явуулах гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж байсан нэр бүхий таван иргэнийг саатуулсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
Уг этгээдүүд нь экстремист үйл ажиллагаа явуулахаар багагүй хугацаанд төлөвлөж байсан бөгөөд тухайн этгээдүүдийн орон гэр, тээврийн хэрэгсэл, ажлын байранд хийсэн нэгжлэгээр улсын онц чухал объектуудыг зэвсэглэн хяналтад авахаар төлөвлөсөн гар бичмэл, хууль бусаар олж авсан галт зэвсэг, байлдааны болон бусад зориулалттай галт зэвсэг, зэвсгийн чанартай эд зүйл илэрсэн.
Үзлэг нэгжлэгийн явцад нийт 12 галт зэвсэг илэрсэн. Бүртгэлгүй галт зэвсэг таван ширхэг байсан. 861 сум болон тэсэрч дэлбэрэх хэрэгсэл илэрснээс байлдааны сум 274 ширхэг байсныг хураан аваад байна. Уг этгээдүүд нь зохион байгуулалттай хууль бус үйл ажиллагаа явуулахаар бэлтгэж байсан бөгөөд нэр бүхий улстөрч, төрийн албан хаагчийн амь насанд халдахаар төлөвлөж байсан нь мөрдөн шалгах ажиллагааны явцад илэрсэн” гэлээ.
More Stories
Отгонтэнгэр хайрханы тахилгад оролцоод буцаж явсан иргэд өчигдөр авто замын осолд оржээ
Осол Говь-Алтай аймгийн Халиун сумын нутагт болсон бөгөөд "Land 200" автомашинд зорчиж явсан 5 хүний хоёр нь амиа алдсан харамсалтай...
Бүгд найрамдах Солонгос улсын сансар судлалын их сургуулийн магистрын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа
Бүгд Найрамдах Солонгос Улсын Сансар судлалын их сургуулийн магистрын тэтгэлэгт хөтөлбөрт урьж байна. ТЭТГЭЛЭГТ СУРГАЛТАД НЭР ДЭВШИГЧДИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ...
Иргэний нисэхийн үндэсний төв зам тээврийн салбарын нээлттэй хаалганы өдөрлөгт амжилттай оролцлоо
Зам, тээврийн яамнаас салбарын үйл ажиллагааг иргэд, олон нийтэд нээлттэй, ил тод хүргэх, мэдээ мэдээлэл өгөх зорилгоор Монгол Улсын ерөнхий сайдын...
Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хүүхэд, багачуудын хүсэл мөрөөдөл, зорилго, тэмүүллийг дэмжих, ирээдүйн аваргуудыг төрүүлэх үндэс суурийг бэхжүүлэх зорилгоор “Хүүхдийн...
Хятадын Шэньси мужид Эллинизмийн үеийн алтан гоёл чимэглэлийн үзэсгэлэн нээгдлээ
БНХАУ-ын баруун хойд нутгийн Шэньси мужийн Шиань хотод байрлах Шэньсийн түүхийн музейд "Алтан урлаг: Эллинизмийн үеийн гоёл чимэглэл" (Art in...
“Евроазийн их солилцоо: Ирээдүйн боломж, хамтын ажиллагаа” олон улсын анхдугаар чуулган эхэллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулж буй “Евроазийн их солилцоо: Ирээдүйн боломж, хамтын ажиллагаа” олон улсын анхдугаар...
