БНСУ-ын Засгийн газраас 2022 оны дөрөвдүгээр сарын 13-наас 2022 оны 12 дугаар сарын 31-ний хооронд тус улсад хөдөлмөр эрхлэх визийн хугацаа нь дуусаж буй Е-9, Н-2 ангиллын визтэй гадаад иргэдийн оршин суух хугацааг нэг жил хүртэл хугацаагаар сунгах шийдвэр гаргажээ.
Энэхүү шийдвэрийн дагуу гурав болон дөрвөн жил 10 сарын хугацаа нь дуусаж байгаа E-9, H-2 ангиллын визтэй гадаад иргэдийн визийг нэмэлт бүртгэлгүйгээр, зөвхөн ажил олгогчийн гэрээний хугацааг сунгах тухай хүсэлтэд үндэслэн шууд сунгагдах юм байна.
Харин өмнө визийн хугацаа дуусаж нэг жилээр сунгуулсан гадаад иргэдийн виз 2022 оны дөрөвдүгээр сарын 13-наас зургаадугаар сарын 30-ны өдрийн хооронд дуусаж байгаа тохиолдолд зөвхөн 50 хоногоор сунгахаар шийдвэрлэжээ.
More Stories
Нутгийн уугуул, ахмад судлаач Б.Батмөнх
Баруунаас зүүн тийш 30 км, хойноос урагш 8 км сунаж тогтсон, говийн тэнгэр дор хээрийн салхинд хийсч яваа хүлгийн дэл...
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг сая төгрөг болгон нэмэх шийдвэр гаргажээ
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбооны хамтарсан Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн үндэсний хорооны хурлаар хөдөлмөрийн хөлсний доод...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна 102 орны нүүдэлчин,...
Монголбанк бодлогын хүүг 0.5 нэгжээр нэмжээ.
Монголбанк бодлогын хүүг 12.0% →12.5% болгосон байна. Банкуудын төгрөгийн заавал байлгах нөөцийг 14.0% → 14.5% болгожээ. Ингэснээр банкуудын мөнгөний өртөг,...
Уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар орно
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар бороо, дуу цахилгаантай аадар...
Цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн хариуг наймдугаар сарын 24-26-нд бүртгүүлсэн утасны дугаарт нь мэдэгдэнэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг өчигдрөөс E-Mongolia системээр авч эхлээд байна. Өчигдрийн 17:00 цагийн байдлаар I шатны элсэлтийн бүртгэлд нийт 39,736...
