Малын гоц халдварт шүлхий өвчний тархалтын нөхцөл байдлыг УОК-ын хуралдаанаар хэлэлцжээ. Өнөөдрийн байдлаар 12 аймагт гоц халдварт шүлхий өвчнөөс сэргийлэх зорилгоор хязгаарлалтын дэглэм тогтоогоод байгаа аж. Мал эмнэлгийн ерөнхий газрын зүгээс өдгөө 15 аймгийн 75 суманд вакцинжуулах ажлыг өрнүүлж буй бөгөөд мал төллөж байгаа энэ цаг үед эх малыг вакцинжуулахыг түр хугацаагаар хойшлуулсан гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Хурандаа Г.Болор генерал цол хүртсэн анхны эмэгтэй боллоо
Next post “Хэнтий аймагт сураггүй болсон 84 настай иргэнийг эрэн хайж байна”