Хурандаа Г.Болор генерал цол хүртсэн анхны эмэгтэй боллоо

Монгол цэргийн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар цэргийн дээд олгох арга хэмжээ болж байна.

Энэ үеэр Үндэсний батлах хамгаалахын их сургуулийн Сургалтын хэлтсийн дарга, хурандаа Г.Болорт бригадын генерал цол хүртээлээ. Ийнхүү монголын анхны генерал цолтой эмэгтэй төрийн тэргүүнээс мөрдөс, цолны үнэмлэхээ гардан авав.

Ганболдын Болор нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Энхийг сахиулах ажиллагаанд штабын офицероор 2 удаа, НҮБ-ын төв штабын удирдах албан тушаалд Монгол Улсаас ажиллах анхны офицер болон томилогдож, үүргээ нэр төртэйгөөр амжилттай гүйцэтгэж ирсэн бөгөөд улс орныхоо аюулгүй байдлыг улс төр, дипломатын аргаар хангах бодлогыг хэрэгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан шилдэг эмэгтэй офицер юм.

+ There are no comments

Add yours