Дэлхий нийтэд мэтгэлцээнээр дамжуулан төрийн тэргүүнээ сонгодог. Ерөнхийлөгчийн сонгууль бол нийт ард түмний сонголт. Тиймээс Телевизүүдийн холбоо Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй гурван намын нэр дэвшигчийг халз мэтгэлцэхийг Монголын телевизийн холбооноос уриаллаа.
Өнгөрсөн нэг сарын турш Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ дэвшүүлсэн гурван намын удирдлагууд нэр дэвшигчдийн дунд халз мэтгэлцээн зохион байгуулах асуудлаар уулзаж, гурван телевизээр, гурван удаагийн мэтгэлцээн зохион байгуулах нь зүйтэй гэсэн шийдэлд хүрсэн. Харамсалтай нь АН-ын сонгуулийн штабаас мэтгэлцээн хийх боломжгүй хэмээн хүлээн аваагүйгээс гадна мэтгэлцээн хийвэл зөвхөн өөрсдийн сонгосон телевизээр нэг удаа мэтгэлцэх шаардлага тавьсан юм.
Телевизүүдийн холбооны ерөнхийлөгч А.Энхзул “Ерөнхийлөгчийн сонгууль бол хэн улс орныг удирдах вэ гэдэг ард түмний чухал сонголт учир ганцхан МҮОНРТ-ээр бус, арилжааны буюу Монголын телевизүүдийн холбооны 16 телевизээр явуулахыг хүсч байна” гэв.
Тус холбооноос хоёр удаагийн халз мэтгэлцээнийг Соёлын төв өргөөнд зохион байгуулахаар төлөвлөжээ.
Мэтгэлцээнийг энэ долоо хоногийн бямба гаригийн 20.00 цагт, дараагийн мэтгэлцээнийг энэ сарын 17-ны бямба гаригт хийхээр төлөвлөжээ. Ийнхүү тэд халз мэтгэлцээн зохион байгуулах саналаа гурван намд илгээсэн байна. МАН, МАХН уг саналыг бүрэн дүүрэн дэмжсэн бол АН-аас өнөөг болтол тодорхой хариу ирүүлээгүй байгаа аж. Тиймээс Телевизүүдийн холбооноос зохион байгуулж байгаа мэтгэлцээн бол бүх ард түмний хүсэлт, дуудлага учраас АН-аас мэтгэлцээнд оролцох хариуг ирүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа онцлов.
Дашрамд дурьдахад мэтгэлцээнийг хөтлөх хөтлөгчөөр Ikon.mn сайтаар санал асуулга явуулсны үр дүнд хамгийн өндөр оноо авсан “De facto” Д.Жаргалсайхан, Монгол HD телевизийн Лхагва, Форум нэвтрүүлгийн хөтлөгч Д.Энхбатад санал тавьж, хөтлүүлэхээр төлөвлөжээ. Монголын телевизүүдийн холбоо зохион байгуулахаар болсон нь халз мэтгэлзээнийг 16 телевизээр шууд дамжуулах ажээ.
Г.Гэрлээ
More Stories
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв-Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд цэргийн...
УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд зохион байгуулагдаж буй “Амлалтаас үйл...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна 102 орны нүүдэлчин,...
Айл өрхийн цахилгааны тарифийг нэмэгдүүлж ажилчдын цалингаа нэмэхээр болжээ
Эрчим хүчний ҮЭХ-с өнөөдрөөс эхлэн ажил хаялт зохион байгуулахаа мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор өчигдөр орой Эрчим хүчний сайд Б.Найдалаа мэдэгдэл гарган...
Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
Цаг уурын байгууллагын гаргасан долоодугаар сарын мэдээллээр агаарын дундаж температур баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджаас дулаан, харин зүүн аймгуудын...
