Монгол Улсын Засгийн газрын 2022 оны хоёрдугаар сарын 9-ний өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийн дагуу Боловсрол, шинжлэх ухааны сайдын “Танхимын сургалтад шилжих тухай” 2022 оны А/38 дугаар тушаалаар бүх шатны боловсролын байгууллагын сургалтын үйл ажиллагааг танхимын сургалтад шилжүүлэх, хоёр настай буюу цэцэрлэгийн бага бүлэгт хүүхдүүдийг элсүүлэн суралцуулахаар шийдвэрлэсэн.
Энэхүү шийдвэртэй холбогдуулан нийслэлийн төрийн өмчийн бүх цэцэрлэгийн бага бүлэгт, мөн цэцэрлэгийн анги танхимын хүрэлцээ, багтаамжийг харгалзан дунд, ахлах, бэлтгэл бүлэгт нэмэлт элсэлт, бүртгэлийг 2022 оны хоёрдугаар сарын 18-24-нд Боловсролын Мэдээллийн технологийн төвтэй хамтран parent.edu.mn системээр зохион байгуулж, 10,597 хүүхдийг элсүүллээ.
Үүнээс гадна төрийн өмчийн цэцэрлэгүүдийн онцлог, ачаалал зэргийг харгалзан тодорхой хаяг байршлын шалтгааны улмаас цахимаар бүртгүүлэх боломжгүй болон зорилтот бүлгийн хүүхдийн баримт бичгийн бүрдлийг үндэслэн 8,112 хүүхдийг бүртгэж, элсүүлсэн.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэгт 111,566 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байна.
Элсэлт, бүртгэлийг зохион байгуулсны дараагаар нийслэлийн найман дүүргийн 88 цэцэрлэгт нийт 3,575 хүүхдийг элсүүлэх сул орон тоо үлдсэн судалгаа гарсан. Иймд эцэг эхчүүд, асран хамгаалагчид та бүхэн дээрх цэцэрлэгүүдэд хандан, харьяаллын дагуу хүүхдээ элсүүлэн суралцуулах боломжтой юм.
Нэмэлтээр хүүхэд элсүүлэх төрийн өмчийн цэцэрлэгүүд:






Эх сурвалж: Нийслэлийн Боловсролын газар
More Stories
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
