Боловсрол, шинжлэх ухааны сайдад 1,052 захидал ирсний 577 нь ялгаварлан гадуурхалттай холбоотой байжээ.
Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 2022 оныг Ёс зүйн жил болгон зарласан.
Энэ хүрээнд “Сайдад и-мэйл бичээрэй” 14 хоногийн аяныг 2022 оны хоёрдугаар сарын 1-14-нд зохион байгуулсан. Ингэхэд эцэг эх, асран хамгаалагчид, багш ажилтнууд, оюутан сурагчдаас 1,052 саналыг Боловсрол, шинжлэх ухааны сайдад ирүүлсэн байна. Ирүүлсэн захидлын 577 нь ёс зүйн зөрчил, харилцаа хандлагын доголдол, ялгаварлан гадуурхалттай холбоотой байлаа.
Захидлыг ангилбал
Сургуулийн орчин дахь үе тэнгийнхний дээрэлхэлт
Боловсролын удирдах ажилтны ёс зүй, хүний нөөц, байгууллагатай холбоотой
Багш, ажилтан – сурагч, оюутан – эцэг эх, асран хамгаалагчдын хоорондын үл ойлголцол
Суралцах орчны аюулгүй байдал
Тусгай хэрэгцээт хүүхэд, тэдний асран хамгаалагчдад тулгарч буй бэрхшээл
Сурах бичиг сургалтын хөтөлбөр, агуулгатай холбоотой
Ёс зүйн зөрчлийг арилгасан сайн туршлага гэсэн дэд хэсгүүдэд багцлав.
Захидлын
52 хувийг эцэг эх, асран хамгаалагч
28 хувийг салбарын багш, ажилтан
12 хувийг сурагч
8 хувийг оюутнууд ирүүлсэн байна.
Сургуулийн орчинд сэтгэл зүйч ажиллуулсан үр дүн, аймгуудын ёс зүйн зөвлөлийн тайлан, сайдад и-мэйл бичээрэй аяны үр дүн зэрэгтэй уялдуулан Ёс зүйн жилийн төлөвлөгөөг боловсруулсан байна.
Эх сурвалж: БШУЯ
More Stories
Нутгийн уугуул, ахмад судлаач Б.Батмөнх
Баруунаас зүүн тийш 30 км, хойноос урагш 8 км сунаж тогтсон, говийн тэнгэр дор хээрийн салхинд хийсч яваа хүлгийн дэл...
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг сая төгрөг болгон нэмэх шийдвэр гаргажээ
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбооны хамтарсан Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн үндэсний хорооны хурлаар хөдөлмөрийн хөлсний доод...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна 102 орны нүүдэлчин,...
Монголбанк бодлогын хүүг 0.5 нэгжээр нэмжээ.
Монголбанк бодлогын хүүг 12.0% →12.5% болгосон байна. Банкуудын төгрөгийн заавал байлгах нөөцийг 14.0% → 14.5% болгожээ. Ингэснээр банкуудын мөнгөний өртөг,...
Уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар орно
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар бороо, дуу цахилгаантай аадар...
Цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн хариуг наймдугаар сарын 24-26-нд бүртгүүлсэн утасны дугаарт нь мэдэгдэнэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг өчигдрөөс E-Mongolia системээр авч эхлээд байна. Өчигдрийн 17:00 цагийн байдлаар I шатны элсэлтийн бүртгэлд нийт 39,736...
