Энэ оны хоёрдугаар сарын 27-нд Өвөрхангай аймгийн хойд хэсгээр 0.0-3.0 мм цас орж, энэ үеэр салхины дундаж хурд секундэд 10-14 метр хүртэл ширүүсэн, цасан шуурга 01:10-03:13 цаг үргэлжлэн аюултай үзэгдэл ажиглагдсан байна.
Мөн 27-28-нд шилжих шөнө Дундговь аймгийн нутгийн хойд хэсгээр 0.0-3.0 мм цас орж, энэ үеэр салхины дундаж хурд секундэд 10-12 метр хүртэл ширүүсэж, цасан шуурга 01:12-02:29 цаг үргэлжлэн аюултай үзэгдэл ажиглагдсан болохыг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Хоёрдугаар сарын 27-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар 6.0 мм, 27-28-нд шилжих шөнө төвийн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн зарим газраар 0.0-4.0 мм цас орсон байна.
Өнөөдөр өглөөний 08:00 цагийн Цаг уурын өртөө, харуулын цасны зузааны мэдээгээр баруун болон төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр 1-25 см зузаан цасан бүрхүүл тогтсоноос хамгийн их нь Увсын Малчинд 26 см, Хөвсгөлийн Ренчинлхүмбэд 18 см, Увсын Баруунтуруун, Зүүнговь, Сэлэнгийн Бугантад 15 см, Хөвсгөлийн Цагааннуурт 14 см, Баян-Өлгийн Даян, Завханы Тосонцэнгэл, Баян-Уулд 13 см, Увсын Хяргас, Завханы Тэс, Хөвсгөлийн Цагаан-Үүрт 12 см, Ховдын Ховдод 11 см, бусад хэсгээр 1-10 см зузаан цасан бүрхүүл тогтжээ.
Ихэнх нутгаар дулаарч Увс нуурын хотгор болон Тэс голын хөндийгөөр -15…-20 градус, Дархадын хотгор, Завхан, Идэр голын хөндийгөөр -11…-15 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Хүрэнбэлчир орчим, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын нутгаар -6…-11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +3…+10 градус, бусад нутгаар -5 хүйтнээс +2 градус дулаан байв гэж ЦУОШГ-аас мэдээллээ.
More Stories
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
