Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс С.Эрдэнэ, Б.Ундармаа, А.Ариунболд нарт холбогдох нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг “Капитал” банкинд байршуулсан үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад дараах үл хөдлөх хөрөнгүүдийг “Капитал банк” ХХК-д мөнгөн хөрөнгөө хадгалуулж байсан хадгаламж эзэмшигчдийн хөрөнгөөр барьж гүйцэтгүүлсэн нь тогтоогдсон. Үүнд,
2220 ам метр талбай бүхий аялал жуулчлалын зориулалттай Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Залаатын амны 1, 1-1, 1-2, 1-3, 1-4, 1-5, 1-6, 1-7, 1-8, 1-9, 1-10 тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгө;
Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, Залаатын амны 1 дүгээр гудамжны 1/1, 1/2, 1/3,1/4, 1/5, 1/6, 1/7, 1/8, 1/9, 1/10, 1/11, 1/12, 1/13 тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгө;
21250 ам метр талбай бүхий үйлчилгээ, орон сууцны зориулалттай Намьянжүгийн гудамжны 11а тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгө;
5733 ам метр талбай бүхий үйлчилгээ, орон сууцны зориулалттай Намьянжүгийн гудамжны 11б тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгө;
5733 ам метр талбай бүхий үйлчилгээ, орон сууцны зориулалттай Намьянжүгийн 11в тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгө;
8886 ам метр талбай бүхий үйлчилгээний зориулалттай Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороон дахь “Централ парк таур” үл хөдлөх эд хөрөнгө;
5781 ам метр талбай бүхий үйлдвэр үйлчилгээний зориулалттай Төмөрчний гудамж дахь 9/5 тоот хаягт байшилтай үл хөдлөх эд хөрөнгө;
Зайсангийн аманд баригдаж буй “Зайсан хилл каунти” орон сууцны зориулалттай 13 блок хороолол буюу нэр бүхий гурван компанийн 61 үл хөдлөх эд хөрөнгө
Авлигатай тэмцэх газар дээрх объектууд нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлүүлэхэд ач холбогдолтой хэмээн үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу холбогдох мэдээллийг Цагдаагийн ерөнхий газарт шалгуулахаар шилжүүлсэн юм. Засгийн газраас танилцуулсан дүнгээр “Капитал” банкны битүүмжлэн тогтоогдсон хөрөнгийн нийт үнэлгээ 118 тэрбум төгрөг болоод байна. Уг мөнгийг Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын санд шилжүүлэн өгөх ажлыг Засгийн газар ойрын хугацаанд хийж дуусгах юм байна.
More Stories
ШИНЭ ЦЭРГҮҮД ЦЭРГИЙН ТАНГАРГАА ӨРГӨЖ, ЭХ ОРНЫХОО ДАРХАН ХИЛИЙГ МАНАХ ҮҮРГЭЭ ХҮЛЭЭН АВЛАА
Хилийн цэргийн 0164 дүгээр ангид 2026 оны нэгдүгээр ээлжээр татагдан ирсэн дайчдын “Цэргийн тангараг өргөх ёслол” болж, Хууль зүй, дотоод...
О.Амгаланбаатар: Наадам бол ард түмэн өөрөө оролцож, өөрөө баярлаж цэнгэдэг баяр байх ёстой
УИХ-ын гишүүн О.Амгаланбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа -Таны санаачлан өргөн барьсан Баяр наадмын тухай хуулийн төсөл өнгөрсөн өдрүүдэд нэлээд яригдлаа....
Төр хувийн хэвшлийнхээ урагшлах замд тээглэдэг биш урдах замыг нь засдаг байх үүрэгтэй
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр /2026.05.27/ бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчдийн төлөөлөлтэй чөлөөт уулзалт хийж, эдийн засгийн орчин, хувийн хэвшлийн үйл ажиллагаанд...
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлын зам талбайн ажил долоодугаар сарын 1-нд дуусна
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг Монгол Улсад 2026 оны наймдугаар сарын 17-28-нд зохион байгуулна. Нийслэлийн зүгээс...
Цахилгааны хязгаарлалт энэ сарын турш үргэлжлэн
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас төлөвлөгөөт засвар, үйлчилгээний ажлын хүрээнд нийслэлийн Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэг болон Төв аймгийн зарим байршилд...
Боловсролын үнэлгээний төвөөс 2026-2027 оны хичээлийн жилийн Их, дээд сургуульд элсэгчдийн Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг албан ёсоор баталлаа
Боловсролын үнэлгээний төвөөс 2026-2027 оны хичээлийн жилийн Их, дээд сургуульд элсэгчдийн Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг албан ёсоор баталжээ. Их, дээд...
