Төрийн албаны 2022 оны эхний ерөнхий шалгалтыг 2022 оны дөрөвдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн зохион байгуулахаар Төрийн албаны зөвлөлийн хуралдаанаас шийдвэрлэсэн.
Төрийн албаны энэ удаагийн ерөнхий шалгалтыг мэргэжлийн байгууллагуудын зөвлөмжийн дагуу халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан, аймаг, нийслэлийн Салбар зөвлөл, Төв болон салбар комисс, олон нийтийн хяналт дор зохион байгуулах юм. Шалгалтын бүртгэл 2022 оны хоёрдугаар сарын 17-ны 09:00 цагаас 3 дугаар сарын 19-ний 09:00 цаг хүртэл 30 хоногийн хугацаатай цахимаар явагдах юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post УИХ-ын гишүүн асан М.Билэгтийн хүүгийн “Монлаа ХХК-ийг АТГ-аас шалгаж эхэллээ
Next post Ирэх даваа гарагаас 59 сургуулийн хичээл эхлэх цагт өөрчлөлт орно