УИХ-ын гишүүн асан М.Билэгтийн хүүгийн “Монлаа ХХК-ийг АТГ-аас шалгаж эхэллээ

Авилгатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Хөгжлийн банкнаас ирүүлсэн мэдээллийн хүрээнд 73 аж ахуйн нэгжүүдийн зээл нь хуулийн дагуу олгогдсон эсэх, зориулалтын дагуу зарцуулсан эсэхийг мөрдөн шалгаж буй.
Тодруубал, УИХ-ын гишүүн асан М.Билэгтийн хүү М.Ганбагана хамаарал бүхий Монлаа ХХК нь Төмрийн хүдрийг нойтон аргаар боловсруулах үйлдвэр байрх нэрээр 2014 онд Хөгжлийн банкнаас 5,6 тэрбум төгрөгийн зээлийг авсан бөгөөд зээлээ төлөөгүй өдгөө 8,2 тэрбум төгрөгийн зөрчил үүсээд байна.

+ There are no comments

Add yours