Засгийн газрын шийдвэрээр их, дээд сургуулийн оюутан, сурагчдын хичээлийг 100 хувь танхимд шилжүүлэхээр болсон.
Оюутан, сурагчдын хичээл эхлэхтэй зэрэгцэн замын ачаалал эрс нэмэгддэг тул түгжрэлийг бууруулах зорилгоор хичээлийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулах санал яригдаж байна. Нийслэлийн боловсролын газраас Баянзүрх, Чингэлтэй, Хан-Уул, Сүхбаатар гэсэн дөрвөн дүүргийн 59 сургуулийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулах саналаа гаргаад буй. Эдгээр сургуулийн 23 нь төрийн өмчит бол 36 нь хувийн сургууль.
Өнөөдрийн байдлаар хичээлийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулах тухай Улаанбаатар хотын захирагчийн захирамж гараагүй байна. Иймд 59 сургуулийн тухайд өглөө 08:00 цагаас хичээллэнэ. Харин энэ сарын 21-нээс цагийн хуваарьт өөрчлөлт оруулж, 07:45, 08:15, 09:00 гэсэн цагаар хичээллэхээр төлөвлөснийг Нийслэлийн боловсролын газраас мэдээлэв.
Тус газрын орлогч дарга Л.Буянтогтох хэлэхдээ: “Өнөөдрийн байдлаар сургуулийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулах шийдвэр албан ёсоор гараагүй байна. Иймд өнөөдрөөс сурагчдын хичээл 08:00 цагаас эхэлнэ. Ерөнхийдөө сургуулийн үйл ажиллагаа эхэлснээс хойш долоо хоногийн дараа буюу энэ сарын 21-нээс цагийн хуваарьт өөрчлөлт оруулахаар яригдаж байна. Өмнө нь танилцуулж байснаар 59 сургууль 07:45, 08:15, 09:00 гэсэн гурван цагийн хуваариар хичээллэнэ.
Урьдчилсан байдлаар 21 сургууль 07:45 цагаас хичээллэх бол 15 сургууль 08:15 цагаас, 23 сургууль 09:00 цагаас хичээлийг эхлүүлэхээр төлөвлөж байна. Өглөөний 09:00 цагаас хичээл нь эхэлж буй 23 сургуульд нэг ээлжтэй, төрийн өмчит бус сургууль багтаж байна.
Нэг ээлжтэй сургуулиудын тухайд сонголтгүй 09:00 цагаас хичээллэхээр бол хоёр ээлжтэй сургуулиуд бүсчлэлээрээ 07:45 ба 08:15 цагаас хичээллэнэ. Ерөнхийдөө энэ долоо хоногт цагийн хуваарь өөрчлөгдөх тухай ерөнхий боловсролын сургууль болон эцэг эхчүүдэд мэдэгдэнэ. Тиймээс ирэх Даваа гаригаас албан ёсоор хэрэгжих болов уу” гэв.
Хичээлийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулах тухай санал шинэ оны өмнө яригдаж, сургуулиудад энэ тухай хүргүүлээд байгаа юм.
More Stories
Улаанбаатар марафон бүртгэл тавдугаар сарын 1-нд хаагдана
"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд Д.Сүхбаатарын талбайгаас тусгай ангиллын 500 метрийн гүйлтээр эхэлнэ. Оролцогчдыг www.ulaanbaatar.marathon.mn цахим...
УИХ-ын Төсвийн байнгын хороо Туулын хурдны замын ажлын хэсэг байгуулахыг дэмжсэнгүй
УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Туулын хурдны замын төсөвт өртөг, ТЭЗҮ болон эдийн засгийн үр өгөөжийг судлах ажлын хэсэг байгуулах...
Авто засварын газрын Вьетнам иргэд нэгнийхээ аминд хүрчээ
Бүгд найрамдах социалист Вьетнам улсаас Монгол Улсад хөдөлмөр эрхлэхээр ирж, авто засварын газарт ажиллаж байсан Вьетнам иргэд нэгнийхээ аминд хүрсэн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нийслэлийн Налайх дүүрэгт ажиллаж иргэдтэй уулзлаа. Ерөнхийлөгчийг дүүргийн төв талбайд дүүргийн удирдлагууд болон Налайх цэргийн...
Нийслэл хотын зарим байршилд зам засварын ажил эхэлжээ.
Тодруулбал Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх үерийн далан дээгүүр 1 километр авто зам тавьж эхэлсэн байна. Тухайн зам...
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ
Өнөөдөр Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ. Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн...
