Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ өссөн нь Монгол дахь шатахууны үнэд хэрхэн нөлөөлөх төлвийн талаар Ашигт Малтмал Газрын Тосны Газраас тодрууллаа.

-Дэлхийн зах зээлд газрын тосны жишиг үнийг тогтоогч WTI, Brent төрлийн бүтээгдэхүүний үнэ огцом өсжээ. Түүхий эд нь өссөн учраас шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүд үнээ нэмэхэд хүрсэн нь харагдаж байна.
Манай улс ОХУ-аас шатахуунаа импортолдог. Мэдээж багц бараа болгон бүтээгдэхүүнээ авч, үнээ тохирдог. Гэвч дэлхийн зах зээл дээрх үнийн жишгийг дагаж импортлох үнэ нэмэгдэнэ.
Тэгэхээр импортлогч ААН-үүд үнээ нэмэхгүй бол алдагдалтай ажиллана. Өнгөрсөн намар дэлхийн зах зээлд үнэ нь нэмэгдсэн ч Монгол Улсын Засгийн газраас үнийг хүчээр барьж, 30 тэрбумын алдагдал хүлээн, зарим нь дампуурахад хүрсэн удаатай.

-Мэдээж түүхий эд нь өссөн учраас монгол дахь ААН-үүд үнээ нэмэх нь тодорхой. Ойролцоогоор нэг литр шатахуун тутамдаа хэдэн төгрөгөөр өсөх төлөвтэй байна вэ?

-Шатахууны үнийг 50-100 төгрөгөөр нэмэгдүүлэх талаар яригдаж байгаа. Ерөнхийдөө өндөр үнээр нэмж, иргэдэд дарамт үүсгэхгүйн тулд хамгийн боломжит байдлаар 50 төгрөг хэмээн тооцоолоод байгаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Б.Болдсайхан: Киргизэд гурван настай хүүгийн зүрхийг 80 минут зогсоож маш хүнд, төвөгтэй хагалгаа хийлээ. Зүрх өөрөө сайн сэргэж ажиллаж эхэлсэн
Next post Хөгжлийн банкнаас 18.5 тэрбум төгрөгийн зээл авсан хэргээр А.Сүхбатын дүү А.Баттөгс АТГ-т шалгагдаж байна