Монгол Улсын гаалийн байгууллагаас Удирдах ажилтны ерөнхий зөвлөгөөнийг жил бүр зохион байгуулдаг. Уг зөвлөгөөнөөр өнгөрсөн оны ололт амжилт, хүрсэн үр дүн, алдаа дутагдлаа хэлэлцэн дүгнэж, ирэх онд хийж хэрэгжүүлэх ажлаа төлөвлөдөг.
Гаалийн байгууллага 2021 онд улсын төсөвт 3.509 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлж, 98.6 хувийн биелэлттэй ажиллажээ.
Мөн бүс нутгийн хэмжээнд хүлээсэн үүргийн дагуу эрсдэлийн судалгаанд суурилан худалдааны луйвар, гаалийн зөрчлийг илрүүлэн таслан зогсоож нийт 933 хууль бус үйлдлийг хянан шийдвэрлэж 1.6 тэрбум төгрөгийн торгууль, 2.7 тэрбум төгрөгийн татварыг нөхөн төлүүлжээ.
ГЕГ-ын дэд дарга Б.Батхишиг:
-2022 онд боомтын шинэчлэлийг үргэлжлүүлэх болно. Тээвэрлэлтийн шинэ арга хэлбэрийг ашиглана. 2021 оны долоодугаар сард Засгийн газрын тогтоол гарснаар хамгийн анхны чингэлэг терминалын бүтээн байгуулалтыг эхэлж аравдугаар сард туршилтыг хийсэн.
Энэ онд Шивээ хүрэн боомт чингэлэг тээврийн терминалтай болсноор жилд 7.6 сая тонн нүүрс тээвэрлэх хүчин чадалтай болох юм. Жолоочгүй тээвэр хийдэг терминал, дүүжин тээвэр, төмөр замуудын бүтээн байгуулалтыг хийж чадвал боомтын хүчин чадлыг нэмэгдүүлж, цар тахлын нөлөөнд автахгүй.
Энэ жил 35 сая тонн нүүрс экспортлохыг төлөвлөж байсан ч 15.5 сая тонныг экспорт хийсэн. Гаалийн байгууллага хөрш орнуудын гаалийн байгууллагатай сайн харилцаатай ажилладаг.
Хилийн боомтуудад чингэлэг тээврийн терминал байгуулах эрхзүйн үндэс бүрдсэн. Энэ нь төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд бий болох боломжтой. Хүн хоорондын хавьтал үүсгэхгүйгээр, автомат системтэй байх юм.
Хоёр улсын хилийн хооронд чингэлэг тээвэрлэдэг автомат удирдлагатай тавцанг хэрэглээнд нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Үүнийг олон улсад хэрэглэж эхэлсэн. Мөн агаарын дүүжин тээврийг дэлхийн улс орнууд хэрэглэдэг.
More Stories
Монгол Улс авлигын индексээр 114-т жагсаж байна
Манай улсын энэ жилийн авлигын төсөөллийн индексийг тогтоохдоо найман эх сурвалжийг ашигласан бөгөөд 33 оноо авч 180 орноос 114 дүгээр...
Нийслэлийн хэмжээнд 179 хүнсний дэлгүүр нөөцийн мах худалдаалж байна
Засгийн газрын 2023 оны 344 дүгээр тогтоолоор баталсан “Стратегийн хүнсний улирлын нөөц бүрдүүлэх, зарцуулах журам”-ын хүрээнд нийслэлийн хүн амын 2025...
Цагаан сарын баярыг угтан махны өргөтгөсөн худалдаа болж байна
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам /ХХААХҮЯ/ Хүнсний үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Нийслэлийн Захирагчийн ажлын алба хамтран мах,...
Гучин дөрвөн настай иргэн 3 хүүхдийн хамт галд өртөж нас барсан
Цагдаагийн байгууллагад энэ сарын 05-ны 22:00 цагт “Ургах наран хорихоос хойш гал гараад байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Дуудлага...
Гучин дөрвөн настай иргэн 3 хүүхдийн хамт галд өртөж нас барсан
Цагдаагийн байгууллагад энэ сарын 05-ны 22:00 цагт “Ургах наран хорихоос хойш гал гараад байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Дуудлага...
“Өгөгдлийн Засаглалыг бий болгосон цагт хиймэл оюуны үр шимийг хүртэнэ”
Хиймэл оюуны үндэсний стратеги боловсруулах ажлын хүрээнд энэ сарын 6-ны өдөр Банк, санхүү, финтекийн байгууллагын төлөөлөлтэй уулзаж, санал солилцлоо. Уулзалтад...