Өмнөговь аймгийн Цогтцэций сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор “Дархан бэр” энгэрийн тэмдэг, үнэмлэх олгох журмыг баталсан. Журмыг “Цогтцэций сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал” гэх цахим хуудсанд байршуулсантай холбогдуулан Хүний эрхийн Үндэсний Комиссоос олон улсын болон дотоодын хууль тогтоомжоор баталгаажсан хүний эрхийн суурь зарчмыг зөрчсөн шийдвэр гэж үзэж байгаа аж.

ХЭҮК-оос “Дархан бэр хэмээн өргөмжилж буй энэхүү шийдвэрийн цаана уг шалгуурыг хангаагүй, мөн эрүүл мэндийн болон бусад шалтгаанаар хүүхэд төрүүлээгүй эмэгтэйчүүдийг дорд үзэх, ялгаатай байдлыг үүсгэх, ялгаварлан гадуурхалт, гэр бүлийн дарамт, хүчирхийлэл зэрэг олон сөрөг үр дагаврыг дагуулж болохыг анхааруулж, цаашид энэ төрлийн хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт заасан Комиссын гишүүний бүрэн эрхийн хүрээнд “Шаардлага”-ыг хүргүүлж байна” хэмээв.
Шаардалгад
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 50 дугаар тогтоолоор баталсан “Дархан бэр” энгэрийн тэмдэг, үнэмлэх олгох журмаа нэн даруй хүчингүй болгох;
Нутгийн өөрөө удирдах байгууллагаас аливаа шийдвэр гаргахдаа Үндсэн хууль болон олон улсын хүний эрхийн гэрээ, конвенцод нийцүүлэх, тухайн шийдвэрийн үр дагавар, сөрөг нөлөөлийг тооцдог байх, цаашид хүнийг хүйсээр ялгаварласан, жендэрийн ялгаварлан гадуурхалт бий болгосон шийдвэр гаргахгүй байхад онцгой анхаарах;
Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийн хүний эрхийн болон жендэрийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, энэ талаарх сургалтыг үе шаттай, үр дүнтэй зохион байгуулах;
Цаашид орон нутагтаа “Дархан бэр”, “Уран бэр” өргөмжлөх зэрэг хүйсэд суурилсан ялгаварлан гадуурхсан аливаа санал, санаачилга, арга хэмжээг уриалах, дэмжих, зохион байгуулахгүй байхад анхаарах;
Төсвийн хөрөнгийг үрэлгэн байдлаар үр дүнгүй ажилд зарцуулахгүй байхад анхаарч, орон нутагтаа жендэрийн тэгш байдлыг хангах, хүүхэд аюулгүй өсөх, хөгжих орчин нөхцөл, боломжийг бүрдүүлэх, хүртээмжтэй, чанартай, хүний эрхэд суурилсан төрийн үйл ажиллагааг төлөвлөн ажиллах;
Энэхүү шаардлагын мөрөөр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний биелэлт, үр дүнг нотлох баримтын хамт Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэгт заасны дагуу 14 хоногийн дотор ирүүлнэ гэж заажээ.
ХЭҮК-оос цаашид орон нутгийн хэмжээнд жендэрийн ялгаварлан гадуурхалт, хүний эрхийн зөрчил үүсгэсэн тогтоол, шийдвэр гаргасан эсэхийг нягтлан шалгах талаар аймгийн Засаг дарга нарт албан бичиг хүргүүлэхээр ажиллаж байгаа аж.
More Stories
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
