Ийн хэлэх болсон учир нь 2021 оны 12 дугаар сарын 09-нд Эрдэнэт төрийн өмчит үйлдвэрт шаардлагатай байгаа “Хүчний трансформатор” нээлттэй тендертэй хамааралтай юм.
Уг тендерт МЕСА инженеринг \8.584.514.400\, Эрчим электрик \8.737.999.999\, Гарнетбрилиант \8.742.600.000\, Ноёнсайхан \8.479.000.000\, Электрикком \6.848.693.996\ гэсэн үнийн санал өгөн өрсөлдсөн байдаг.
Харин тус үйлдвэрээс ном журмын дагуу нээлттэй тендер зарласан ч холбогдох хуулийн дагуу материал бүрдүүлж орон тендерт ялсан компаний баталгаажуулалтыг хийж гарын үсэг зурах ёстой эрх мэдэл бүхий дарга нар гэдийж эхэлжээ. Сонгон шалгаруулалтын хуулиар Сангийн яаманд Тендерийн хүчинтэй хугацааг 14 хоногоор сунгах хүсэлт гаргадаг.


Гэтэл энэ хүсэлтийг хүчингүй болгох гэж гарын үсгээ зурахгүй, эрх мэдлийнхээ давуу байдлыг ашиглан албаар тогтсон хугацааг дуусгавар болгож дахин тендер зарлах гэж улайрсан Эрдэнэт үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэн, Санхүү эрхэлсэн орлогч захирал Үүрийнтуяа, Хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны дарга Бямбадагва, Худалдан авах ажиллагааны дарга Батхишиг нар санаатайгаар хууль зөрчиж, гарын үсгээ зурахгүй, мэдэгдэх хуудас гаргахгүй гацааж байгаа нь ашиг сонирхолын асар их зөрчилтэй байгааг харуулж байгаа юм.
Учир нь тэд ийнхүү гарын үсгээр гацааж, нээлттэй тендерийн хугацааг дуусгавар болгохоор чичирч байгаа нь найман тэрбумын өртөгтэй энэ ажлыг ялсан компанид биш ханцуйндаа нуусан хамаарал бүхий компанидаа өгөхөөр тохиролцоо хийсэнтэй холбоотой гэнэ. Тэд ийм ажилд гаршсан, анх удаа ч ингэж байгаа биш бөгөөд өмнө нь зарласан тендерт ялсан компанид мэдэгдэх хуудас өгөхгүй, гарын үсгийг зурахгүй байсаар хуулийн хугацааг дуусгаж дахин зарлаж байсан туршлагатай. Тиймээс тендерт зарласан нэрээр хүмүүсийг хохироож байхаар нэг мөр Эрдэнэтийн тендерт эрх бүхий албан тушаалтнуудын хэдхэн компани ээлжилж ялах ёстой гээд тамгалчихвал амар биш үү, Х.Бадамсүрэн дарга аа!!!!
More Stories
Нутгийн уугуул, ахмад судлаач Б.Батмөнх
Баруунаас зүүн тийш 30 км, хойноос урагш 8 км сунаж тогтсон, говийн тэнгэр дор хээрийн салхинд хийсч яваа хүлгийн дэл...
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг сая төгрөг болгон нэмэх шийдвэр гаргажээ
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбооны хамтарсан Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн үндэсний хорооны хурлаар хөдөлмөрийн хөлсний доод...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна 102 орны нүүдэлчин,...
Монголбанк бодлогын хүүг 0.5 нэгжээр нэмжээ.
Монголбанк бодлогын хүүг 12.0% →12.5% болгосон байна. Банкуудын төгрөгийн заавал байлгах нөөцийг 14.0% → 14.5% болгожээ. Ингэснээр банкуудын мөнгөний өртөг,...
Уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар орно
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар бороо, дуу цахилгаантай аадар...
Цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн хариуг наймдугаар сарын 24-26-нд бүртгүүлсэн утасны дугаарт нь мэдэгдэнэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг өчигдрөөс E-Mongolia системээр авч эхлээд байна. Өчигдрийн 17:00 цагийн байдлаар I шатны элсэлтийн бүртгэлд нийт 39,736...
