Зөвхөн айл өрхийн цахилгааны төлбөрийг Эрдэнэт үйлдвэр 2022 оны зургаадугаар сарыг дуустал даана гэдгийг Шадар сайд С.Амарсайхан хэллээ.

Тэрбээр “Айл өрхийн тог цахилгаантай холбоотой асуудлын тухайд орон сууцны айлуудыг 250 кВт хүртэл, гэр хорооллын өрхүүдийг 350 кВт хүртэлх хөнгөлөлт цааш үргэлжилнэ. Илүү гарсныг нь айл өрхүүд өөрсдөө төлнө.

Өөрөөр хэлбэл, зөвхөн айл өрхийн цахилгааны хөнгөлөлт цааш үргэлжилнэ. Ус, дулаан болон аж ахуйн нэгжүүдийн тог цахилгааны төлбөрийн хөнгөлөлт энэ сарын 31-нээр дуусгавар болно гэсэн үг.

Өмнө нь Эрдэнэт үйлдвэр ААН, айл өрхийн тог цахилгааны төлбөрийг дааж байхад 800 тэрбум орчим төгрөг зарцуулж байсан. Харин одоо 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлээд зөвхөн айл өрхийн тог, цахилгааны зардлыг даавал 75 тэрбум төгрөг болж байгаа. Энэ мөнгийг Эрдэнэт үйлдвэрээс цааш нийгмийн хариуцлагын хүрээнд төлөх асуудал тул шийдвэрлэгдэнэ гэж тооцож байна” гэв.

Ипотекийн зээлийн тухайд “Монголбанк ипотекийн зээлийг цааш үргэлжлүүлэхгүй байх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа. Гэсэн ч энэ бол иргэдийн амжиргаа, цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор уян хатан шийдвэрлэх асуудал тул ипотекийн зээлийн хойшлуулалт ирэх оны зургаадугаар сарыг хүртэл үргэлжлүүлнэ гэж үзэж байна.

Тиймээс цар тахлын хууль сунгагдвал энэ хуулиараа ипотекийн зээлийн төлөлт хойшлуулалт 2022 оны зургаадугаар сарын 31-ний өдрийг хүртэл үргэлжилнэ” гэдгийг нэмж хэллээ.


Энэ тухай МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэбат “МҮЭ-ийн холбооны хөгжлийн хөтөлбөрийн бодлого монголчуудын ажил, хөдөлмөр, амьдралын чанарыг хэрхэн яаж дээшлүүлэхэд хариулт өгөх зорилготойгоор зангидагдаж байгаа.

Нэгдүгээрт, цар тахлын үед иргэдэд чанартай байнгын ажлын байрыг нэмэгдүүлэх тал дээр эрс өөрчлөлт оруулж ажиллах шаардлагатай

Хоёрдугаарт, нийгмийн тэгш бус байдлыг арилгах, ялангуяа хүн амын дийлэнх нь ядуурал руу гулсаж ороход ойрхон байгаа цаг үед МҮЭХ баялгийн шударга хуваарилалтыг бий болгох, тэр дундаа дундаж орлоготой иргэдийг 80 хувьд хүргэнэ гэсэн Монгол Улсыг хөгжүүлэх бодлогод манлайлж оролцоно.

Ингэхдээ цалин хөлсийг 2025 он гэхэд хоёр дахин ба түүнээс доошгүй хэмжээнд нэмэгдүүлэх зорилтыг тавьсан. Мөн 2030, 2040 он гэхэд цалин хөлсийг Скандинавын орнуудын хэмжээнд хүргэнэ. Одоогоор тухайн орнуудын дундаж цалин ойролцоогоор 10 сая орчим төгрөг байгаа.

Үүнд үе шаттай хүргэхэд ирэх дөрвөн жилийн хугацаанд МҮЭХолбоо нь ажил олгогч, төр засагтайгаа нягт хамтрахаас гадна үүнийг хийхийн төлөө шахаж, шаардаж ажиллана.

Гуравдугаарт, халамжаас хөдөлмөрт шилжих төрийн бодлогыг дэмжиж байгаа. Үүнтэй холбоотойгоор баялгийг хуваарилахдаа шууд халамжаас гэхээс илүү ажил эрхэлж байгаа иргэдийн цалинг урамшуулах бодлогыг дэвшүүллээ.

Түүнээс гадна, олон улсын хөдөлмөрийн байгууллагуудын судалгаагаар 2030 он гэхэд маш олон ажлын байр байхгүй болох нь. Магадгүй одоогийн сурч байгаа оюутнууд ирээдүйд бий болох шинэ ажлын байруудыг томьёолж чадахгүй байгаа. Одоо хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүс ч дижитал ертөнцөөс үүдсэн ажилгүйдэлд өртөж болзошгүй томоохон эрсдэл байна.
Тиймээс бид хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, одоогийн ажилчдынхаа ур чадварыг сайжруулан ирээдүйд байхгүй болох ажлын байруудаас урьдчилан сэргийлэх бодлого барьж байна.

Мөн их хурлаар хамгийн их гарсан санал нь иргэдэд хамгийн ойр ажилладаг төрийн үйлчилгээний албан хаагчдыг төрийн шинэчлэлийн бодлогод хамгийн түрүүнд авч үзэж, ажлын байрны баталгаа, нийгмийн хамгаалал, статусын асуудлыг төрийн үйлчилгээний албан тушаалд хэвээр байлгаж, гарч болзошгүй эрсдэлүүдийг нийгмийн түншлэлийн зөвшилцлийн механизмаар хийх гэсэн хатуу шаардлага тавьсан.

Энэ асуудалд УИХ, Засгийн газар, Иргэдийн хурал нэг сувгаар тодорхой шийдэл өгөхгүй бол 21 аймаг, нийслэл хотод бид хуулийн дагуу олгогдсон дараагийн тэмцлийн хэлбэр рүү шилжинэ гэдгийг бид мэдэгдсэн.

Төсөв ерөнхийлөн захирагч нар шинэ он гарахаас өмнө ТҮГ-1-ээс ТҮГ-3 -ийн хооронд ажиллаж байгаа ядарсан ажилчдаа сэтгэл санааг нь өргөх бэлэг барих байх. Алдаатай, яаруу сандруу хийсэн энэ хууль шийдвэрүүдийг засаж залруулах байх гэсэн итгэлийн УИХ-ын гишүүдэд дайсан байгаа.

Энэ байдал цаашид даамжирвал үйлдвэрчний эвлэлийн байгууллага, тэдгээрийн гишүүд хяналтаас гарах эрсдэл бий гэдгийг хэлье” хэмээн ярив.

“Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо Хүний эрхийн хороог шинээр байгуулсан”
Үргэлжлүүлэн “МҮЭХ болон улс төрийн намууд хүний эрхийг дээдлэх шинэ концепц тавьж буй. Хүний эрхийг хангуулахын тулд ҮЭБ-ын 230 мянган гишүүн, 15 мянган сонгуульт ажилтнууд тэмцэж байна. Тэмцэл хийснийх нь төлөө тэднийг яллаж, хавчин гадуурхдаг, дарамталдаг байдал хэрээс хэтэрсэн. Иймд ҮЭХ-ноос тунхгийн шинж чанартайгаар Хүний эрхийн хороо, Үйлдвэрчний эвлэлийн эрхийн хороог шинээр байгуулж байгаа.

Өөрийнхөө засаглалыг тогтоож, тухайн албан байгууллагад далд дарангуйлал үүсгэж байгаа ажил олгогч, захиргааны алба тушаалтнуудтай бид хатуу тэмцэнэ.

Мөн Монголчууд насаараа тэтгэврийн даатгалын шимтгэлийг насаараа төлдөг ч эрчүүдийн 50 хувь нь түүнийхээ үр шимийг хүртэж чадахгүйгээр нас бардаг гунигтай тавилантай сүүлийн 30 жил явж ирлээ. Иймээс бид тэтгэврийн реформын асуудалд илүү хүчтэйгээр дуугарна.

Түүнчлэн өнөөдөр бид дэлхийн зах зээлийн үнээр шатахуунаа худалдаж авч байгаа бол дэлхийн хэмжээний цалин авах цаг болсон. Тиймээс ирэх дөрвөн жилд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дахин дахин нэмэгдүүлэх, тэтгэвэр тэтгэмжийг ч жил бүр инфляцаас доошгүй хэмжээнд хүргэж нэмэгдүүлэх зорилт тавьсан.
Түүнээс гадна, үйлдвэрчний эвлэлийн байгууллага хүний нөөцдөө онцгой анхаарна. Үйлдвэрчний эвлэлийн байгууллагад хамгийн зөв хандлагатай, тууштай хүмүүс ажиллах шаардлага бий” гэдгийг онцолсон юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post 33 өрхийн байшин, гэр усанд автжээ
Next post Амралтын өдрүүдэд согтуу 207 жолоочыг саатуулжээ