Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн хувь рейтинг чухал ч, намын нөмөр нөөлөг түүнээс ч дутахгүй их. Өөрөөр хэлбэл, бид еэвэнгийн хоёр талыг ярьж байна. Нэг нь нөгөөгүйгээр амжилт гаргадгүйг гэрчлэх хоёр ч жишээ бий. МҮАН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшсэн М.Энхсайхан /2005/, МАХН-аас нэр дэвшсэн Н.Энхбаяр /2009/ хоёр “Нам нь нэр дэвшигчийнхээ эсрэг ажилласан буюу их л хөшүүн хойрго дэмжлэг үзүүлж байсан” гэх гомдлоо одоо ч тайлаагүй яваа. Тэгэхээр нам буюу нэр дэвшигчдийн “Малгай” ямар байгаа нь сонирхол татаж байна.
Могой гурав тасравч гүрвэлийн дайтайӨдгөө Ерөнхийлөгчийн сонгуульд гурван эрхэм нэр дэвшээд буй. МАХН-аас нэр дэвшсэн С.Ганбаатарын хувьд ердөө хэдхэн хоногийн өмнө МАХН-д элсч, Ерөнхийлөгчид нэр дэвших мандатаа өвөртөлсөн. Гурав дахь хүчний орон зайг эрэлхийлсээр буй МАХН-ын хувьд төдийлэн бэхжиж амжаагүй. МАН-аас тасарч гарсан цөөн гишүүнээр хязгаарлагдаж байгаа тул нэр дэвшигчдээ үзүүлэх дэмжлэг тун хомс.
Энэ нь С.Ганбаатар нэр дэвшигчийг хувь улстөрчийн рейтингдээ найдахаас өөр замгүй болгож байгаа. Сүүлийн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулагчидтай хийсэн тэмцэл нь ард түмний дунд нэр хүндийг нь өсгөж, жил дарааллан шилдэг улстөрчийн рейтингийг өнгөлж байсан удаатай. Тэр үеэ бодвол нэр хүнд нь унасан ч “Могой гурав тасравч гүрвэлийн дайтай” гэдэгчлэн мөчөөгөө өгөхгүй л яваа.
Түүнд дургүйцэх шалтгаан алга
Х.Баттулгын хувьд хавьгүй дээр нөхцөл байдалд байгаа. Дотоод санал асуулгадаа 1000 илүү оноогоор тасарсан санал авч 180,000 гишүүнийхээ итгэлийг хүлээсэн нь түүний ард ямар том хүч байгааг харуулж байна. Түүнчлэн Ардчилсан нам УИХ-ын сонгуулиас хойш Намын даргын сунгаа, Дотоод сонгууль, Үндсэн дүрмийн өөрчлөлт, VI, VII Их хурал гэхчилэн дараалалсан “Хээрийн сургууль” хийлгэж, гишүүдээ байнгын идэвхтэй, бэлэн байдалд байлгаж байгаа нь “Сонгуульд мэргэшсэн арми”-ийн хэмжээнд аваачжээ.
Сонгуульд хэрхэн оролцох, хяналт тавих, ажиглалтаа хэрхэн явуулах зэрэгт дадаж, гаршсан 180,000 хүн сонгуулийн ялалтаар ангаж, цангаж байна. Даагаа нэхэх эхний боломжийг тэд алдахыг хүсэхгүй. 180,000 хүний ард гэр бүл, найз, нөхөд гээд тооцвол дор хаяж таван хүн бий гэж төсөөлбөл нэр дэвшигчидээ үнэмлэхүй ялалт бэлэглэх хэмжээний хүч хуримтлагджээ.
Дээр нь аль ч намд харьяалагддаггүй “Саарал масс” гэх бүлэгт хамрагдаж байгаа хүмүүс нийгмийн даатгалын шимтгэл, долоон төрлийн татвар, ипотекийн зээлийн зогсонги байдал, тэтгэврийн насыг нэмсэн, төрийн үрэлгэн, тансаг зардалд бухимдалтай байгаа нь нууц биш. 2016 онд эрх баригчид руу савсан масс энэ удаа эсрэг тал руу ханарах хангалттай нөхцөл бүрдээд байгаа. Хамгийн гол нь Ардчилсан намын нэр дэвшигчид дургүйцэх шалтгаан олон нийтэд алга. Энэ нь түүний гол давуу тал болж байна.
More Stories
Өнөөдөр БНСУ-ын Чонжу- Хөвсгөл Мөрөн хотын анхны шууд нислэг үйлдсэн түүхэн үйл явдал болж байна
Өнөөдөр БНСУ-ын Чонжу- Хөвсгөл Мөрөн хотын анхны шууд нислэг үйлдсэн түүхэн үйл явдал болж “Мөрөн” олон улсын нисэх буудал нь иргэний...
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр сарын 02-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Байгалийн хийн хоолой барих төслийн...
Стартап компаниудыг олон улсад гаргахад хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлнэ
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин...
Ашигт малтмал хууль бусаар хайх, ашиглах, олборлох асуудлаар эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба, Дотоод хэргийн их сургууль, Ханнс-Зайделийн сантай хамтран "Ашигт малтмал хууль бусаар...
Улс тунхагласны баярын барилдааны түрүү бөхий бай 10 сая төгрөг
Маргааш буюу энэ сарын 26-нд Монгол Бөхийн Өргөөнд болох хүчит 128 бөхийн барилдаанд зодоглохоор улсын цолтой 35 бөх бүртгүүлжээ. Тодруулбал...
Т.Чимгээ: Нүд аних даа хэдэн хүүхдийнхээ нэр хүндийг ч болов сэргээмээр байна
С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс ял сонссон Т.Чимгээ: -Та эрүүл мэндийн хувьд ямар байгаа вэ? -Ойр зуурынхаа...