Нийслэлийн цагдаагийн удирдах газраас “Эмзэг цэг-Хяналт шалгалт” арга хэмжээний дүнгийн талаар танилцууллаа.
2021 оны арванхоёрдугаар сарын 1-5-ны өдрүүдэд нийслэлийн дүүрэг цагдаагийн хэлтсүүдээс офицер 172, цагдаа 367, нийт 519 алба хаагч хяналт шалгалтаар ажиллажээ.
Энэ хугацаанд согтууруулах ундаагаар үйлчилдэг 887, худалддаг 677, бусад 688, нийт 2,242 аж ахуй нэгж, байгууллага, 1,918 иргэнийг шалгаж, цагийн хязгаар зөрчсөн 29, тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан 25, 21 насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаагаар үйлчилсэн 8, гар дээрээс согтууруулах ундаа худалдсан 20, бусад 20 гээд нийт 105 зөрчлийг илрүүлсэн байна.
Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг зарим караоке болон диско баар, ресторан цагийн хязгаарыг зөрчин шөнийн цагаар үйл ажиллагаа явуулж, иргэдийг архидан согтуурах нөхцөл бүрдүүлсэн байжээ.
Түүнчлэн Баянзүрх, Чингэлтэй дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг караоке баарууд Архидан согтуурахтай тэмцэх тухай зэрэг хууль тогтоомжоор хориглосон 21 нас хүрээгүй хүнд архи согтууруулах ундааны зүйлээр үйлчилсэн зөрчил илэрчээ.
Эдгээр байгууллагуудад хариуцлага тооцохоор зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж эхэлсэн байна.
More Stories
Танилц: Нөөцийн мах худалдаалах цэгүүд
Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулж жил бүр нөөцийн мах бэлтгэдэг. Энэ жилийн хувьд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс...
Баар, караоке зэрэг үйлчилгээний газраас гарч буй иргэдийг залилах болжээ
Сүүлийн үед согтууруулах ундаа хэрэглэсэн иргэдийг онилсон шинэ төрлийн залилах гэмт хэрэг бүртгэгдэх болсон тул иргэдийг сонор сэрэмжтэй байхыг цагдаагийн...
ТАТВАРЫН БАГЦ ХУУЛИЙН ТӨСӨЛ: ААН-үүдийн дансыг хааж, албадан царцаадаг байдлыг хална
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Татварын багц хуулийн төсөл, тэр дундаа татварын өртэй ААН-үүдийн дансыг хааж, албадан царцаадаг байдлыг халах зохицуулалтыг...
Монголбанкны Ерөнхийлөгч болох гэж буй С.Наранцогтын амлалтууд
С.Наранцогт Монголбанкны Ерөнхийлөгч болбол дараах бодлогын арга хэмжээг авч ажиллахаар анкетдаа бичсэн байна. НЭГ. НЭР ДЭВШИХ ҮНДЭСЛЭЛ: "ГУРВАН ТУЛГУУРТ" ТУРШЛАГА Монголбанкны...
Энэ сард нийт 219,400 тонн шатахуун импортоор авахаар болжээ
Монгол Улс шатахууны хэрэглээгээ 100 хувь импортоор хангадаг. Нийт худалдан авалтын 95 хувийг ОХУ эзэлж байгаа бол үлдсэн хувийг урд...
Ирэх онд газар чөлөөлөлтийн нөхөн олговорт ₮200 тэрбумыг зарцуулна
Нийслэлийн 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд дөрвөн бүлгийн 14 дэд бүлэгт хамаарах 793 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусган, батлуулжээ....