Австрийн Линц хотын шүүх өвчтөнийхөө буруу хөлийг тайрсан мэс засалчийг 2700 еврогоор торгох шийдвэр гаргажээ. Тухайн эмч өвчтөний зүүн хөлний оронд барууныг нь тайрсан нь хоёр хоногийн дараа ил болсон байна.
Өвчтөн шүүх хурлын өмнөхөн нас баржээ. Гэвч шүүхээс түүний бэлэвсэн эхнэрт 5000 еврогийн нөхөн олговор олгох шийдвэр гаргасан байна.
82 настай эрэгтэй /өвчтөн болон мэс засалчийн нэрийг нууцалсан байна/ Фрайштадт хотын эмнэлэгт энэ оны тавдугаар сард хэвтжээ. Түүний зүүн хөлийг тайрах ёстой байсан ч ямар нэг шалтгаанаар баруун хөлийг нь тайрсан бөгөөд хагалгааг амжилттай явуулж дууссан байна. Гэвч хоёр хоногийн дараа боолт хийх үеэр алдаа нь илэрч, өвчтөнд нөгөө хөлийг нь тайрах шаардлагатай байгааг дуулгажээ.
Шүүх хурлын үеэр мэс засалчаас яагаад буруу хөл тайрсныг асуухад “Мэдэхгүй байна” гэж хариулсан байна.
Мэс засалчийг өөр эмнэлэгт шилжүүлж, торгуулийн хагасыг төлөх хугацааг хойшлуулжээ. Эмнэлгийн зүгээс нөхцөл байдлыг судалж, дүгнэлт гарган, хагалгааны тасагт хийх ажлын схемийг нягталж, эмнэлгийн ажилтныг сургалтад хамруулсан байна.
Эмнэлгийн практикт ийм тохиолдол маш ховор гардаг байна. Гэвч 1995 онд болсон нэгэн хагалгааны үеэр америк мэс засалч чихрийн шижинтэй өвчтөний буруу хөлийг тайрч байснаа мэджээ. Гэвч нэгэнт бараг бүх булчин шөрмөсийг нь тайрсан байсан тул хагалгааг дуусгахаас өөр аргагүй болсон байна.
Эх сурвалж: ВВС
More Stories
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Богд Банк, Бодь Даатгал хамтран банк, даатгалын үйлчилгээг цахимаар нэг дороос хялбар авах боломжийг бүрдүүллээ
Богд Банк болон Бодь Даатгал хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргаж, харилцагчдад илүү ойр, хурдан, хүртээмжтэйгээр банк санхүү, даатгалын үйлчилгээг хүргэх...
Гурван секунд “МӨНГӨ” хаясаар байх уу?
Бид ундаагаа ууж дуусаад савыг нь хогийн сав руу шидэхэд ердөө 3-хан секунд зарцуулдаг. Тэр хуванцар сав байгаль дээр устаж...
“The MongolZ” баг Будапештын дэлхийн аваргын шөвгийн наймд Францын “Team Vitality”-тай тоглоно
Цахим спортын "Counter Strike 2" тоглоомын энэ оны хоёр дахь Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) Унгарын Будапешт хотноо зохион байгуулагдаж байгаа...
С.Сэрчмаа: УБ паласын хамгийн сүүлчийн тоглолтыг хийсэндээ тун ч баяртай байгаа
МУСТА, поп дива, хайрын дууч С.Сэрчмаатай ярилцлаа. Хамгийн сүүлд тэрээр дуучин Т.Цогсогмаатай "Дурсамж дүүрэн улирал" дуугаа хамтарч дуулан дүрсжүүлжээ. -Дуучин...
