Улсын онцгой комисс өнөөдөр 11:00 цагт хуралдаж гаргасан зарим шийдвэрийн талаар мэдээлж байна.
Коронавирусний шинэ хувилбар Омикрон вирус одоогоор Өмнөд Африк, Боствани, Хонгконг, Израйль улсуудад бүртгэгдээд байна.
Шинэ хувилбарын тархалтаас сэргийлэх, гадаадаас ирэх хүмүүсийг хэрхэн нэвтрүүлэх, мутацид орсон хувилбарын эсрэг авах хариу арга хэмжээний талаар хэлэлцэж гаргасан зарим шийдвэрийн талаар мэдээлж байна.
УОК-ын дарга С.Амарсайхан “Халдвар тархсан улсаас ирж байгаа болон тухайн улсаар дайран ирж байгаа гадаадын иргэдийг хүлээн авахгүй. Харин өөрийн улсын иргэдээ /өөрийнх нь зардлаар/ тусгаарлалтад 10 хоног байлгана. Өнөөдөр ирэх 200 гаруй энхийг сахиулагчдыг 10 хоног тусгаарлана. Нисэх онгоц, авто замын боомт орчимд иргэд, зорчигчдоос шинжилгээ авна. Онцын шаардлагагүй бол гадагшаа аялахгүй байх, аялсан бол иргэн ирээд 10 хоног тусгаарлагдана” гэв.
One thought on “УОК: Өнөөдөр ирэх 200 гаруй энхийг сахиулагчдыг 10 хоног тусгаарлана”
Leave a Reply Cancel reply
More Stories
Улаанбаатар марафон бүртгэл тавдугаар сарын 1-нд хаагдана
"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд Д.Сүхбаатарын талбайгаас тусгай ангиллын 500 метрийн гүйлтээр эхэлнэ. Оролцогчдыг www.ulaanbaatar.marathon.mn цахим...
УИХ-ын Төсвийн байнгын хороо Туулын хурдны замын ажлын хэсэг байгуулахыг дэмжсэнгүй
УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Туулын хурдны замын төсөвт өртөг, ТЭЗҮ болон эдийн засгийн үр өгөөжийг судлах ажлын хэсэг байгуулах...
Авто засварын газрын Вьетнам иргэд нэгнийхээ аминд хүрчээ
Бүгд найрамдах социалист Вьетнам улсаас Монгол Улсад хөдөлмөр эрхлэхээр ирж, авто засварын газарт ажиллаж байсан Вьетнам иргэд нэгнийхээ аминд хүрсэн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нийслэлийн Налайх дүүрэгт ажиллаж иргэдтэй уулзлаа. Ерөнхийлөгчийг дүүргийн төв талбайд дүүргийн удирдлагууд болон Налайх цэргийн...
Нийслэл хотын зарим байршилд зам засварын ажил эхэлжээ.
Тодруулбал Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх үерийн далан дээгүүр 1 километр авто зам тавьж эхэлсэн байна. Тухайн зам...
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ
Өнөөдөр Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ. Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн...

Та нар чинь яасан ханаж цаддагүй турсагнууд вэ ичиж амьдар вакцин тарьж эхлээд халдвар ихсэж үхэл эхэлсэн шүү дээ тархи оюунаа шуналаар дүүргэж байхаар иргэд ээ гэсэн жаахан дуслын чинээ сэтгэлтэй бай