БНСУ-д энэ оны 8-10 дугаар сард явуулсан мансууруулах бодистой тэмцэх тусгай ажиллагааны үеэр 1956 хүнийг саатуулж, 406-г нь албан ёсоор баривчилсан талаар тус улсын Үндэсний цагдаагийн газраас өнөөдөр мэдээлжээ.
Тэдний 1404 нь метамфетамин, экстази зэрэг сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэж байхдаа, 417 нь марихуаны төрлийн бодис, 135 нь опиум, кокаин, фентанил зэрэг бусад төрлийн мансууруулах бодис хэрэглэж байхдаа саатуулагдсан байна.
Насны хувьд авч үзвэл, нийт сэжигтний 70 хувийг /1365/ өсвөр насны хүүхдүүд, 20, 30-аад насныхан эзэлжээ. Тодруулбал, 20-иод насныхан хамгийн их буюу 37.9 хувийг, 30-аад насныхан 29.2 хувийг, 40-өөд насныхан 16.5 хувийг, өсвөр насныхан 2.6 хувийг эзэлсэн байна.
Гэмт хэргийн төрлөөр нь авч үзвэл, 70 гаруй хувь нь мансууруулах бодис хэрэглэсэн, 24.6 хувь нь мансууруулах бодис нийлүүлсэн, 2.7 хувь нь сэтгэцэд нөлөөт бодис тариaлахыг оролдсон, 0.8 хувь нь мансууруулах бодис үйлдвэрлэх, хилээр нэвтрүүлэхийг завдсан байна.
Мөн мансууруулах бодисны цахим худалдаанд оролцсон сэжигтнүүдийн тоо өсжээ. Цагдаагийн ажилтнууд тусгай ажиллагаа явуулсан гурван сарын хугацаанд 46.7 кг метамфетамин хураан авсан нь өнгөрсөн оныхоос /24.5 кг/ ойролцоогоор хоёр дахин нэмэгджээ.
Цаашид өсвөр насныханд мансууруулах бодисын хор хөнөөлийн талаар таниулах, мансууруулах бодисын цахим худалдаатай тэмцэх ажиллагааг эрчимжүүлнэ гэж Үндэсний цагдаагийн газap мэдээлсэн байна.
Эх сурвалж: yonhap agency
More Stories
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
