“Орон сууц ба санхүүжилт” хэлэлцүүлэг өнөөдөр боллоо.
Энэ үеэр Орон сууцны санхүүжилтийн тогтолцоо сэдвээр МИК ОССК ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга тавьсан илтгэлдээ
Орон сууц санхүүжилтийн тогтолцоо нь өөрөө дан ганц ипотекийн зээл түүнийг дамжуулдаг оролцогч байгууллагуудын асуудал биш.
Орон сууцны санхүүжилтийн тогтолцоо нь макро эдийн засгийн тогтвортой байдал, хүн амын өсөлт, хот төлөвлөлт болон санхүүгийн салбарын чадавхаар бүрдэнэ.
Европд дахь төрийн оролцоог харвал төрийн бодлого нь зах зээлийн оролцогчдын уялдаа холбоо, зохицуулалтад илүү анхаарч байна. Хувийн хэвшлийнхэн нь мөнгөний зах зээлийг хөрөнгийн зах зээлтэй холбох замаар орон сууцны санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэж байна.
Бодлогын түвшинд зорилтот бүлгийн иргэдэд олгож байгаа зургаан хувийг хүү хэвээрээ бөгөөд нийт ипотекийн хүү зах зээлийн хүү рүү шилжсэн нөхцөлд хүүгийн татаасыг тодорхой нэгэн институт олгодог механизм руу шилжчихвэл хөрөнгийн зах зээл дээрх хөрөнгө оруулагч нарт тодорхой бүтээгдэхүүн бий болно гэх санааг илэрхийлсэн билээ.
Түүний хувьд цаашид орон сууцны эрэлт, нийлүүлэлт өндөр байна гэдгийг мөн илтгэлдээ дурдсан.
Иргэдийг орон сууцаар хангах зорилгоор 2013 онд найман хувийн ипотекийн зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн нь өдгөө зургаан хувь болж хэрэгжсээр буй.
Тэгвэл энэхүү зорилтот бүлэгт хүрсэн хөтөлбөрийн талаарх сүүлийн үеийн тоо баримтыг хэлэлцүүлгийн үеэр онцолсон юм. Тухайлбал,
Өнөөдрийн байдлаар нийт зээлдэгчдийн 77.14 хувь буюу 65,567 зээлдэгч 60 хүртэлх м.кв талбай бүхий орон сууц худалдан авсан байна.
Нийт зээлдэгчдийн зургаан хувь нь гэр хороололд амьдарч байсан. Улаанбаатар 26.2%, Орон нутагт 9.8% /
Нийт зээлдэгчдийн 59 хувь нь хоёр сая төгрөг хүртэлх өрхийн орлоготой
Нийт зээлдэгчдийн сарын дундаж төлбөр 521 мянган төгрөг
Нийт зээлдэгчдийн 77.4 хувь буюу 65,784 зээлдэгч зөвхөн цалингийн орлогоор ипотекийн зээлийн эргэн төлөлтийг төлж байгаа аж.
More Stories
Улаанбаатар марафон бүртгэл тавдугаар сарын 1-нд хаагдана
"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд Д.Сүхбаатарын талбайгаас тусгай ангиллын 500 метрийн гүйлтээр эхэлнэ. Оролцогчдыг www.ulaanbaatar.marathon.mn цахим...
УИХ-ын Төсвийн байнгын хороо Туулын хурдны замын ажлын хэсэг байгуулахыг дэмжсэнгүй
УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Туулын хурдны замын төсөвт өртөг, ТЭЗҮ болон эдийн засгийн үр өгөөжийг судлах ажлын хэсэг байгуулах...
Авто засварын газрын Вьетнам иргэд нэгнийхээ аминд хүрчээ
Бүгд найрамдах социалист Вьетнам улсаас Монгол Улсад хөдөлмөр эрхлэхээр ирж, авто засварын газарт ажиллаж байсан Вьетнам иргэд нэгнийхээ аминд хүрсэн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нийслэлийн Налайх дүүрэгт ажиллаж иргэдтэй уулзлаа. Ерөнхийлөгчийг дүүргийн төв талбайд дүүргийн удирдлагууд болон Налайх цэргийн...
Нийслэл хотын зарим байршилд зам засварын ажил эхэлжээ.
Тодруулбал Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх үерийн далан дээгүүр 1 километр авто зам тавьж эхэлсэн байна. Тухайн зам...
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ
Өнөөдөр Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ. Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн...
