Энэ сарын 15-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1971 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1603, хулгайтай холбоотой 14, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 138, гэмт хэргийн шинжтэй мэдээлэл 75 бүртгэгдсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 76, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 118, хүний биед халдсан 79, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 113, эрүүлжүүлэх байранд хоносон 215, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 96 тохиолдол гарчээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Угаалгын машинд 4 настай хүүхэд гацжээ
Next post Баян-Өлгий, Хөвсгөл, Баянхонгорын нутгаар 5-15 см цасан бүрхүүл тогтжээ