Ө.Батцэцэг Азийн хөлбөмбөгийн холбооны элит зэрэглэлтэй шүүгч боллоо

Монголын хөлбөмбөгийн холбооны эмэгтэй шүүгчдээс анх удаа Олон улсын шүүгчийн зэрэгт хүрээд байсан Өнөржаргалын Батцэцэг Азийн хөлбөмбөгийн холбооны элит шүүгч боллоо.

Анх 2016 оноос МХБХ-ны шүүгчээр ажилласан Завхан нутгийн харьяат Ө.Батцэцэг тивийн шүүгчдийн шалгалтыг давж Монгол Улсаас АХБХ-нд данстай тав дахь элит шүүгч болж байгаа юм. Ингэхдээ Азийн элит зэрэглэлтэй болсон анхны эмэгтэй шүүгч болж байна.

МХБХ-ны шүүгчийн хэлтсийн зүгээс шүүгчдэдээ бие бялдар, онолын өндөр шалгуур тавьж үндэсний дээд лигт ажиллуулдаг. Улсынхаа хамгийн дээд зэрэглэлийн тэмцээнд өөрийгөө батлан харуулсан шүүгч ийнхүү АХБХ-ны элит зэрэглэлийн шүүгчдийн өндөр шалгуурт тэнцсэнээр Азийн эмэгтэй элит шүүгчдийн эгнээнд Монгол шүүгч нэгдлээ гэж Монголын Хөл Бөмбөгийн Холбооноос мэдээлэв.

+ There are no comments

Add yours