Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газар болон “Таван толгой түлш” ХХК-иас угаарын хийн хордлогын эрсдэлээс урьдчилан сэргийлэх аяны дүгнэлтийг танилцууллаа.
Дүгнэлтээр угаартсан гэх ихэнх айлууд яндангийнхаа хаалтыг хаасан байжээ.
“Сайжруулсан шахмал түлш түлж байгаа бол яндангийн хаалтыг хэзээ ч хааж болохгүй.
Зарим боломжийн айлууд яндангаа өөрсдөө хөөлөхийн оронд бидэнд дуудлага өгдөг. Янданг нь хөөлж өгөхгүй болохоор угаартсан гэх худал дуудлага өгдөг.
Түргэн тусламж дуудаад ирэхгүй болохоор нь угаартсан гэх дуудлага өгдөг.
2020-2021 онуудад угаарын улмаас 28 нас баралт бүртгэгдсэн гэх тоо байдаг ч нас баралт болгон угаар байгаагүй. Зарим нь гал түймрийн улмаас хохирсон.
Одоогоор долоо хоногийн 6 шуудай нүүрс хангалттай хүрч байна. Гэр, байшингийн дулаалга дутуу айлуудад хүрэхгүй байж магадгүй” гэж холбогдох албаныхан мэдээллээ.
More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга Б.А.Сагинтаевтай уулзав
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад хийж буй албан айлчлалынхаа эхний өдөр (2026.02.09) Евразийн эдийн засгийн комиссын...
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар С.Баатарсайхан томилогдов
Хөгжлийн банк 10 газар, 25 хэлтэстэй байсныг 6 газар, 16 хэлтэстэй болгож цөөлж, удирдах албан тушаалтны тоог 40 хувиар бууруулжээ....
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Европ дахь чухал түнш, “гуравдагч хөрш” Британи Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа онцгой ач холбогдол өгч, бүхий...
Нэгдүгээр сард 1237 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгожээ
Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч нэгдүгээр сард гадаадын 7330 иргэнд визийн зөвшөөрөл болон зохих ангиллын виз олголоо. Үүнээс 20 улсын...
Улаанбаатарт тогтуун, өдөртөө -7 хэм хүйтэн байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Дархадын хотгор болон Орхон-Сэлэнгийн бэлчрээр ялимгүй цас орно. 2026 оны 02-р сарын 03-ны 08...
Ажилчдаа аялалд явуулахаар 56 сая төгрөг шилжүүлж залилуулжээ
Цагдаагийн байгууллагад өнгөрсөн хоногийн хугацаанд гадаад улсад аялалд явах зорилгоор бусад руу мөнгө шилжүүлж залилуулсан гэх 2 гомдол мэдээлэл бүртгэгдлээ....