Олон улсын интернет худалдааны сайтаар худалдаалагддаг нууц камер, Нууц камер болон долгион илрүүлэгч, яриа болон GPS байрлал дамжуулах төхөрөөмж, үзгэн камер гэх мэт төхөөрөмжүүд нь Монгол Улсын Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 6 дугаар зүйл 6.3-т хамаарах Гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгслүүд болно.
Тус төхөөрөмжүүдийг хуулиар эрх олгоогүй байгууллага, албан тушаалтан болон иргэн зохих зөвшөөрөлгүйгээр улсын хилээр нэвтрүүлсэн, бусдад зарж борлуулсан, худалдан авсан, ашигласан тохиолдолд Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т заасныг зөрчсөн гэж үзэж Тагнуулын байгууллагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3 болон Эрүүгийн хуулийн 21.13 дугаар зүйлийн 2-т заасны дагуу хариуцлага тооцдог болно.
Иймд байгууллага, албан тушаалтан болон иргэд мэдээ, өгөгдөл, баримт сэлтийг нууцаар олох, цуглуулах, дамжуулах, хүлээн авах, илрүүлэхэд зориулагдсан техник, тоног төхөөрөмж, түүний бүрдэл хэсгийг буюу “Гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгсэл”-ийг зохих зөвшөөрөлгүйгээр улсын хилээр нэвтрүүлсэн, бусдад зарж борлуулсан, худалдан авсан, ашигласан бол Эрүүгийн хуулийн 21.13 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээх, эд хөрөнгө, санхүүгээр хохирох эрсдэлтэйг Тагнуулын ерөнхий газраас сэрэмжлүүлж байна.
Next post
“Рио тинто” 22 долларын өрөө МУ-аас нэхэж Ч.Сайханбилэгийг олуулахаар “Интерпол”-д ханджээ
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
