Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт заасны дагуу Сургалтын хөтөлбөрийн хорооны боловсруулсан шүүгчийн сургалтын хөтөлбөрийг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Шүүхийн ерөнхий зөвлөлтэй зөвшилцөн батлах зохицуулалттай.
Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг “Шүүх эрх мэдэл, хууль сахиулах алба хаагчдын Үндэсний чуулган”-д тавьсан илтгэлдээ шүүхэд мэдээллийн технологи, хиймэл оюун ухааныг ашиглах талаар байр сууриа илэрхийлж, шүүхийн системд цахимжилт, хиймэл оюуныг шат дараалалтай нэвтрүүлэхийн чухлыг онцолсон.
Энэ хүрээнд сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх, шүүгчдийн сургалтын чанар, үр өгөөжийг дээшлүүлэхэд цахимжилт, мэдээллийн технологийн ололтыг нэвтрүүлэх асуудлаар Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг Азийн сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Марк Кэйнигтэй уулзаж санал солилцов.
Уулзалтаар шүүхийн хэрэгцээ, судалгаанд тулгуурлан батлах сургалтын хөтөлбөрийн дагуу шүүгчдийн сургалтыг чанар, үр өгөөжтэй зохион байгуулахад мэдээллийн технологийн шийдлийг ашиглах, сургалтын үйл ажиллагааг үе шаттай цахимжуулж чанарыг сайжруулах, Улсын дээд шүүхийн дэргэд байгуулагдсан Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнд шүүгчийн сургалтын цахим дэд бүтцийг хөгжүүлэхэд хамтран ажиллах талаар ярилцаж, харилцан ойлголцолд хүрчээ.
More Stories
Монгол Улс авлигын индексээр 114-т жагсаж байна
Манай улсын энэ жилийн авлигын төсөөллийн индексийг тогтоохдоо найман эх сурвалжийг ашигласан бөгөөд 33 оноо авч 180 орноос 114 дүгээр...
Нийслэлийн хэмжээнд 179 хүнсний дэлгүүр нөөцийн мах худалдаалж байна
Засгийн газрын 2023 оны 344 дүгээр тогтоолоор баталсан “Стратегийн хүнсний улирлын нөөц бүрдүүлэх, зарцуулах журам”-ын хүрээнд нийслэлийн хүн амын 2025...
Цагаан сарын баярыг угтан махны өргөтгөсөн худалдаа болж байна
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам /ХХААХҮЯ/ Хүнсний үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Нийслэлийн Захирагчийн ажлын алба хамтран мах,...
Гучин дөрвөн настай иргэн 3 хүүхдийн хамт галд өртөж нас барсан
Цагдаагийн байгууллагад энэ сарын 05-ны 22:00 цагт “Ургах наран хорихоос хойш гал гараад байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Дуудлага...
Гучин дөрвөн настай иргэн 3 хүүхдийн хамт галд өртөж нас барсан
Цагдаагийн байгууллагад энэ сарын 05-ны 22:00 цагт “Ургах наран хорихоос хойш гал гараад байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Дуудлага...
“Өгөгдлийн Засаглалыг бий болгосон цагт хиймэл оюуны үр шимийг хүртэнэ”
Хиймэл оюуны үндэсний стратеги боловсруулах ажлын хүрээнд энэ сарын 6-ны өдөр Банк, санхүү, финтекийн байгууллагын төлөөлөлтэй уулзаж, санал солилцлоо. Уулзалтад...