Арван жилийн босгоо давсан Эрдэнэс Тавантолгойн нүүрс баяжуулах үйлдвэрийн тендер тойрсон ноцтой баримтууд олон нийтийн чихийг дэлдийлгэж эхлэв. Монголын шилдэг татвар төлөгч, монголчуудыг цар тахлын хямралын үед авран хамгаалж буй “шидтэн”, Монголын үе үеийн улстөрчид, төр засгийнхны “саалийн үнээ” гэх мэтээр сайн, саар бүхий л цолыг өөртөө шингээгч Эрдэнэс тавантолгой компани улс төрчдийн тендер зувчуулдаг, хувааж иддэг, хууль бусаар наймаа хийдэг, хулгайгаа нуудаг газар болсон нь харамсалтай.
Нэгэн зүйл, өнгөрсөн оны нэгдүгээр сарын 24-ны өдөр зарласан жилд 30 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадал бүхий “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн “Нүүрс баяжуулах үйлдвэрийн олон улсын шаардлагад нийцсэн ТЭЗҮ, FEED боловсруулах, зөвлөх үйлчилгээ үзүүлэх” тендер, 2021 оны наймдугаар сард зарласан “Нүүрс баяжуулах үйлдвэрийн барилгын зураг төсөв боловсруулах, барилга угсралтын ажил гүйцэтгэх” гэсэн хоёр тендерт нэг компани ялах нь БАЙХ Л ҮЗЭГДЭЛ мөн гэж итгэхгүй байна.
Учир нь Монгол Улсын холбогдох хуулийг ноцтой зөрчсөн хятадын компанид давуу байдал олгож, ТЭЗҮ-г тухайн хятад компанийн охин компани нь хийж, харин толгой групп нь барилгын зураг төслийг гарган барьж гүйцэтгэх тендерт ялах нь ямар түвшинд АВЛИГАдаж байж ийм давуу байдлыг олох боломжтой байдгийг тайлбарлах албан тушаалтан Эрдэнэс Тавантолгой ХК-ийн захирал Б.Ганхуяг та л мөн байх аа.
Монгол Улсын Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14.1.5-д “Тендерт оролцогч нь бараа, ажил, үйлчилгээний зураг төсөл, техникийн тодорхойлолт болон бусад баримт бичгийг бэлтгэсэн, эсхүл гэрээний хэрэгжилтийг хянах, зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр нэр нь дэвшигдсэн этгээдтэй нэгдмэл сонирхолтой” тохиолдолд тендерт оролцогч нь ерөнхий нөхцөл хангаагүй гэж үзнэ гэсэн хуулийг ноцтой зөрчсөн газар тендерт хууль бусаар ялсан баримт. Нөгөө талаар, Тендерийн баримт бичгийн Тендерт оролцогчид өгөх зааварчилгаа (ТОӨЗ)-ны 4.2.5-д “Тендерт оролцогч (туслан гүйцэтгэгч бүрийг оролцуулан) нь бараа, ажил, үйлчилгээний зураг төсөл, техникийн тодорхойлолт болон бусад баримт бичгийг бэлтгэсэн, эсхүл гэрээний хэрэгжилтийг хянах, зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр нэр нь дэвшсэн этгээдтэй нэгдмэл сонирхолтой” бол ерөнхий нөхцөл хангаагүй гэж үзнэ хэмээн тусгасан байдаг. Энэ тохиолдолд ТЭЗҮ боловсруулах тендерт ялсан БНХАУ-ын “Чайна Металлуржикал Инженеринг” ХХХ (China Metallurgical Engineering Co., Ltd.), зураг төсөв боловсруулах барилга, угсралтын ажил гүйцэтгэх төсөлд ялсан “Синостеел Экьюпмент энд Инженеринг групп” /Sinosteel Equipment & Engineering Co., Ltd/ нь хоёулаа төрийн хуулийн шалгуурыг давах ямар ч боломжгүй юм.
Нэгэн зүйл, “Нүүрс баяжуулах үйлдвэрийн барилгын зураг төсөв боловсруулах, барилга угсралтын ажил гүйцэтгэх” тендерийн сонгон шалгаруулалтад БНХАУ-ын Төрийн өмчийн компани болох “Синостеел Экьюпмент энд Инженеринг групп” /Sinosteel Equipment & Engineering Co., Ltd/ ялалт байгуулсан бөгөөд нийтдээ 954.182.113.500төгрөгөөр хийж гүйцэтгэхээр бичиг баримтаа бүрдүүлж өгчээ. Тус тендерт БНХАУ-ын дөрвөн том компани хүсэлтээ ирүүлснээс тус группын үнийн санал нь дээрээсээ хоёрдугаарт эрэмбэлэгдэж байж. Мөн үүнээс ч бага үнийн дүнгээр буюу 881.955.731.075 төгрөгөөр хийж гүйцэтгэх боломжтой хэмээн “Power China BGTG Joint venture”-ээс үнийн саналаа ирүүлсэн ч тус компанийг үл тоож, хамгийн өндөр үнэтэйг сонгосон байдаг.
Нэгэн зүйл, “Синостеел Экьюпмент энд Инженеринг групп” /Sinosteel Equipment & Engineering Co., Ltd/ компани нь голчлон инженерийн гэрээ, төслийн менежмент, металлургийн инженерчлэл, тоног төхөөрөмжийн хяналт, технологийн хөгжил болон зөвлөх үйлчилгээ үзүүлдэг хэмээн танилцуулгадаа дурдаж. Ийнхүү Монгол Улсын хууль тогтоомжийг ноцтой зөрчиж охин компаниараа ТЭЗҮ-гээ хийлгэж, өөрсдөө барилга барих эрхийг нь авсан компанид “Эрдэнэс Тавантолгой” компанийн удирдлагууд “хамгийн сайн” гэсэн үнэлгээ өгч, гэрээ байгуулах албан бичиг илгээсэн байна. Ингэснээр нэгдмэл сонирхолтой этгээд нэг үйлдвэрийг өрсөлдөгчгүйгээр ТЭЗҮ-г нь боловсруулж, дараа нь барилгын зураг төслийг гаргаж, угсрахаар болж, Монголын хуулийг зөрчсөн тус компани цар тахлын дажинг далимдуулан Хятадын нэг группт давуу байдал олгосон “хулгай”-гаа чимээгүйхэн нууж орхиж. Харин одоо энэ бүх булхай ил боллоо. Үүнийг хууль хяналтын байгууллагууд, тэр дундаа АТГ хэрхэн шалгах нь бас сонирхол татаж эхлэв. Нэгэнт бүх мэдээлэл ил гарсан учир Монголын хууль хүчний байгууллагууд ШАЛГАХ ёстой байх. Харин хэзээ, хэрхэн хийж эхлэх бол????
More Stories
Нэгдүгээр хорооллын арын авто замыг өнөөдөр орой 23:00 цагаас хаана
Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, Өнөр хорооллын гудамжны авто зам, UB Vista хотхоноос Номун сургууль хүртэлх авто замыг хоёр хэсэгт...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУБИС, ХААИС-ийн багш, ажилтнуудтай уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Боловсролын их сургууль, Хөдөө аж ахуйн их сургуулийн эрдэмтэн багш, хамт олонтой уулзлаа. Ерөнхийлөгч, улс орны хөгжил дэвшлийн үндэс,...
Улаанбаатар хот орчмоор 18 градус дулаан байна
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон...
Монгол Их сургуулиудын төлбөр таван саяын босгыг давжээ
2026-2027 оны хичээлийн жилийн шинэчилсэн дүнгээр зарим сургуулиудын төлбөр инфляц болон үйл ажиллагааны зардлаас шалтгаалан 15-28%-иар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Сургуулийн...
Сонгинохайрхан дүүрэг сүүлийн таван жилд эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн дүүргүүдийн иргэдтэй хийж байгаа уулзалт үргэлжилсээр байна. Тэрбээр өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй уулзлаа. Сонгинохайрхан дүүрэг...
Үндэсний баялгийн сангаар дамжуулан иргэдийн хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны тавдугаар сарын 6-д-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын...
