Kopoнaвиpycт халдвар цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 7.1.5-д заасныг үндэслэн Засгийн газраас тогтоол гаргасан.
“Сайжруулсан шахмал түлшний талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 200 дугаар тогтоолд 2021 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд иргэд сайжруулсан, шахмал түлшийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр авах талаар тусгасан юм.
Тэгвэл Засгийн газраас энэ тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулан, “2022 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд 50 хувиар хөнгөлөх арга хэмжээг тус тус авсугай” гэжээ.
Ингэснээр нийслэлийн гэр хорооллын өрхүүд сайжруулсан шахмал түлшийг тал үнээр худалдан авна. Түлшний тал үнийг “Эрдэнэс таван толгой” ХК хариуцан төлж байгаа юм.
Мөн “Kopoнaвиpycт халдвар цар тахлын үед айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагад дэмжлэг үзүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 211 дүгээр тогтоолын 1 дэх заалтын “7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл” гэснийг “12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал” гэж өөрчилсөн юм. Ингэснээр нэр бүхий есөн салбараас бусад салбарын ААН-үүд, өрхүүдийн цахилгаан, дулаан, ус, хогны мөнгийг төрөөс буюу “Эрдэнэт” үйлдвэрээс төлнө.
More Stories
Монголбанк бодлогын хүүг 0.5 нэгжээр нэмжээ.
Монголбанк бодлогын хүүг 12.0% →12.5% болгосон байна. Банкуудын төгрөгийн заавал байлгах нөөцийг 14.0% → 14.5% болгожээ. Ингэснээр банкуудын мөнгөний өртөг,...
Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ
Дундговь аймгийн Сайнцагаан сумын Суман уулын дурсгалт газарт Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ...
Туул голын салаанд автомашинтайгаа боогдсон иргэдийг аварлаа
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороо, Сонсголонгийн гүүрний баруун талд голын усанд боогдсон гарч чадахгүй байна гэх дуудлагыг өнөөдөр...
Шадар сайд Н.Номтойбаяр яамдын Төрийн нарийн бичгийн дарга нартай шуурхай хуралдлаа
Монгол Улсын Ерөнхий сайдын 10, 11 дүгээр албан даалгавар, Улсын Онцгой Комиссын даргын 03 дугаар тушаалын хэрэгжилт, 2026–2027 оны өвөлжилтийн...
Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Хөвсгөл аймгийн нутагт Монгол-Оросын хил дээр ажиллаж, улсын хилийг хоёр дахь...
Япон улсын Кумамото мужид болсон газар хөдлөлт
Япон улсын Кумамото мужид болсон газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 28 хүрсэн гэж Засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн...
