Коронавируст халдвар (Ковид-19)-ын халдвар авсан нь шинжилгээгээр баталгаажсан, шинж тэмдэггүй, хөнгөн хэлбэрийн өвчтөнийг гэрээр эмчилж, зөвлөгөө өгөх ажлыг анхан шатны эрүүл мэндийн байгууллага буюу Өрхийн эрүүл мэндийн төвүүд хариуцан ажиллаж байгаа билээ. Гэвч иргэдийн дунд өрхийн эмнэлгээс тус багцыг дутуу өгөх, 160 мянган төгрөг хүрэхгүй багцыг өгч улсын төсөвийг шамшигдуулж байна гэсэн гомдол ирсээр байгаатай холбогдуулан ЭМЯ тодруулга гаргажээ.
ЭМЯ зүгээс тайлбарлахдаа: ЭМДЕГ-аас тухайн ӨЭМТ-өөс ирүүлсэн иргэнд үзүүлсэн тусламж, үйлчилгээний талаарх гүйцэтгэлийн нэхэмжлэлд хяналт хийсний үндсэн дээр санхүүжилтийг цаг тухай бүрд нь олгож байна.
Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/387/99 дугаартай тушаалаар баталсан Өрхийн эрүүл мэндийн төвөөс нэг иргэнд үзүүлэх 160,000 төгрөгийн эмчилгээний багцад:
Эмч хоёр удаа биеэр очиж өвчтөнд үзлэг, оношилгоо /рапид тест/ хийх
Хоёр удаагийн хамгаалах хэрэгсэл
Өдөрт хоёр удаа утсаар тандалт хийх, асуумж авах
Тусгаарлалтын хугацаанд уух эмийн багц
ӨЭМТ-ийн эмчийн цалин, урамшуулал зэрэг олон төрлийн зардлууд багтаж байна.
Эх сурвалж: ЭМЯ, ЭМДЕГ
More Stories
Танилц: Нөөцийн мах худалдаалах цэгүүд
Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулж жил бүр нөөцийн мах бэлтгэдэг. Энэ жилийн хувьд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс...
Баар, караоке зэрэг үйлчилгээний газраас гарч буй иргэдийг залилах болжээ
Сүүлийн үед согтууруулах ундаа хэрэглэсэн иргэдийг онилсон шинэ төрлийн залилах гэмт хэрэг бүртгэгдэх болсон тул иргэдийг сонор сэрэмжтэй байхыг цагдаагийн...
ТАТВАРЫН БАГЦ ХУУЛИЙН ТӨСӨЛ: ААН-үүдийн дансыг хааж, албадан царцаадаг байдлыг хална
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Татварын багц хуулийн төсөл, тэр дундаа татварын өртэй ААН-үүдийн дансыг хааж, албадан царцаадаг байдлыг халах зохицуулалтыг...
Монголбанкны Ерөнхийлөгч болох гэж буй С.Наранцогтын амлалтууд
С.Наранцогт Монголбанкны Ерөнхийлөгч болбол дараах бодлогын арга хэмжээг авч ажиллахаар анкетдаа бичсэн байна. НЭГ. НЭР ДЭВШИХ ҮНДЭСЛЭЛ: "ГУРВАН ТУЛГУУРТ" ТУРШЛАГА Монголбанкны...
Энэ сард нийт 219,400 тонн шатахуун импортоор авахаар болжээ
Монгол Улс шатахууны хэрэглээгээ 100 хувь импортоор хангадаг. Нийт худалдан авалтын 95 хувийг ОХУ эзэлж байгаа бол үлдсэн хувийг урд...
Ирэх онд газар чөлөөлөлтийн нөхөн олговорт ₮200 тэрбумыг зарцуулна
Нийслэлийн 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд дөрвөн бүлгийн 14 дэд бүлэгт хамаарах 793 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусган, батлуулжээ....