УИХ-ын сонгуульд удаа дараа нэр дэвшиж, өвдөг шорооддог хүмүүсийн нэг бол Х.Бат-Ялалт. Өнгөрсөн жилийн сонгуулиар тэрбээр уламжлал ёсоор өвдөг шороодсон. Энэ удаад ч гэсэн өвдөг шороодохоор Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуульд бие даан нэр дэвших гэж байгаа аж. Тодруулбал, наашаа гэсэн нам бүрийг дагаж нэр дэвшдэг түүний улс төрийн карьер нэгэнт дууссан тул энэ удаад тэрбээр бие даан нэр дэвшихээр болсон нь энэ юм.
Сонгох, сонгогдох эрхээ эдэлж хэн ч нэр дэвшиж болно. Харин ял шийтгэлтэй этгээд сонгуульд нэр дэвших нь хэр зохистой вэ?
Х.Бат-Ялалт нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2009 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 77 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан.
Энэ бол түүний шүүхээс сонссон анхны ял. Хоёр дахь ялаа тэрбээр саяхан сонссон. Тодруулбал, 2020.07.24 ний өдрийн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 149 дүгээр зүйлийн 149.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 80 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 15 360 000 төгрөгийн торгох ял оногдуулсан юм.
Хуулийн цоорхой гэмт этгээдэд нэр дэвших боломж олгожээ
Шүүхээс хоёр удаа ял сонссон этгээд ийнхүү сонгуульд нэр дэвшиж байгаа нь Өршөөлийн хууль болон шүүхийг үл хүндэтгэсэн байдалтай шууд холбоотой.
Сонгуулийн тухай хуулийн 26.4.2.ял шийтгүүлж байгаагүй, эсхүл ял шийтгүүлж байсан боловч Эрүүгийн хуулийн 78.2, 78.3-т заасны дагуу ялгүй болсон буюу ялгүйд тооцогдсон байх гэж заасан. Харин олон удаагийн өршөөлийн хуулийн ачаар Х.Бат-Ялалт ялгүй хэмээн намтар түүхээ “ариусгасан” байх магадлалтай.
Харин Х.Бат-Ялалт Л.Эрдэнэчимэгээс 200 саяыг нэхээд өгөхгүй болохоор нь 50 сая төгрөг авсан буюу шүүхээс хоёр дахь удаагаа ял сонссон хэрэг нь өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй л байгаа. Тодруулбал, анхан шатны шүүхээс ял сонссон ч давж заалдах шатны шүүхээс тогтоолыг хүчингүй болгож анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. Анхан шатны шүүх хурал нь 2021.08.23 ны өдөр хуралдах байсан боловч шүүгдэгч Х.Бат-Ялалтын өмгөөлөгчийн шүүх хурал давхцсан шалтгаанаар 2021.10.12 ны өдрийн 11:00 цаг эхлүүлэхээр хойшлуулсан байна. Өөрөөр хэлбэл нөхөн сонгуулийн дараа хүртэл Х.Бат-Ялалт шүүх хурлаа хойшлуулж чадлаа. Нөхөн сонгуульд зориулж шүүх хурлаа хүссэнээрээ хойшлуулж, шүүхийг үл хүнэдтгэж байгаа үйлдэл гэж хэлж болно.
Ял авсан л бол ялтан, гэмт хэрэгтэн. Ялтан, гэмт хэрэгтэн этгээд хоёр дахь хэрэг дээрээ ял сонсох нь баараггүй болсон тул хугацаа хожиж боломжит хувилбараар ийнхүү сонгуульд нэр дэвшиж байна.

СХД-ийн нөхөн сонгуульд
МАН-аас Н.Батшугар
АН-аас Э.Бат-Үүл
ХҮН-аас Б.Найдалаа
Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намаас Ш.Төмөрсүх
ШИНЭ намаас Ц.Гантулга
ИЗНН-аас Ш.Гантулга
Үнэн Ба Зөв Намаас А.Отгонбаатар
Бие дааж Х.Бат-Ялалт нар дэвшиж байна.
Нэр дэвшигчид энэ есдүгээр сарын 6-нд СЕХ-д нэр дэвшигчийнхээ материалыг хүргүүлнэ.СЕХ материалыг хянаж үзээд ажлын тав хоногт багтаан бүртгэсэн, эсэх шийдвэрээ гаргах бөгөөд нэр дэвшигчээр бүртгэсэн хүмүүст энэ сарын 18-нд нэр дэвшигчийн үнэмлэхийг нь олгосноор сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлэх юм. Сонгуулийн сурталчилгаа 21 хоног үргэлжилнэ.
СЕХ-нд гэмт этгээдийг нэр дэвшүүлэх эсэхийг хянах тав хоног үлдээд байна. Ялтай этгээдийг нэр дэвшүүлэх эсэх асуудлыг СЕХ хэрхэн шийдсэн талаар бид эргэж мэдээлэх болно.
tac.mn
More Stories
Танилц: Нөөцийн мах худалдаалах цэгүүд
Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулж жил бүр нөөцийн мах бэлтгэдэг. Энэ жилийн хувьд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс...
Баар, караоке зэрэг үйлчилгээний газраас гарч буй иргэдийг залилах болжээ
Сүүлийн үед согтууруулах ундаа хэрэглэсэн иргэдийг онилсон шинэ төрлийн залилах гэмт хэрэг бүртгэгдэх болсон тул иргэдийг сонор сэрэмжтэй байхыг цагдаагийн...
ТАТВАРЫН БАГЦ ХУУЛИЙН ТӨСӨЛ: ААН-үүдийн дансыг хааж, албадан царцаадаг байдлыг хална
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Татварын багц хуулийн төсөл, тэр дундаа татварын өртэй ААН-үүдийн дансыг хааж, албадан царцаадаг байдлыг халах зохицуулалтыг...
Монголбанкны Ерөнхийлөгч болох гэж буй С.Наранцогтын амлалтууд
С.Наранцогт Монголбанкны Ерөнхийлөгч болбол дараах бодлогын арга хэмжээг авч ажиллахаар анкетдаа бичсэн байна. НЭГ. НЭР ДЭВШИХ ҮНДЭСЛЭЛ: "ГУРВАН ТУЛГУУРТ" ТУРШЛАГА Монголбанкны...
Энэ сард нийт 219,400 тонн шатахуун импортоор авахаар болжээ
Монгол Улс шатахууны хэрэглээгээ 100 хувь импортоор хангадаг. Нийт худалдан авалтын 95 хувийг ОХУ эзэлж байгаа бол үлдсэн хувийг урд...
Ирэх онд газар чөлөөлөлтийн нөхөн олговорт ₮200 тэрбумыг зарцуулна
Нийслэлийн 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд дөрвөн бүлгийн 14 дэд бүлэгт хамаарах 793 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусган, батлуулжээ....