Авлигатай тэмцэх газраас ХӨСҮТ-д мөрдөн шалгах ажиллагаа явуулж, энэ сарын 25-нд тус төвийн Хүний нөөцийн албаны дарга И.Орхоныг саатуулсан. Түүнийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр гэрээс нь шалгаж байгаа.
Уг үйл явдлын дараа ХӨСҮТ-ийн Нэгдсэн лабораторийн албаны дарга С.Энхзаяаг мөн л шөнө гэрээс нь баривчилсан байдаг.
Тэднийг ковидын үед лабораторийн хэрэгсэл шууд худалдан авалтын гэрээ байгуулахдаа зарим аж ахуй нэгж, компаниудад давуу байдал бий болгосон, мөн албан тушаалаа ажлын гадаад болон дотоод нөхцөлд ашиглаж, бусдыг хохироосон гэх үндэслэлээр шалгаж буй талаар эх сурвалжууд мэдээлж байгаа юм.
И.Орхоныг цагдан хорих хуулийн хугацаа өнгөрсөн баасан гарагт дууссан ч прокурорын зөвшөөрлөөр үргэлжлүүлэн нэг сар цагдан хорихоор болсон тухай зарим хэвлэл мэдээлж эхэлжээ. Харин С.Энхзаяаг суллаж, гадуур байцаахаар болсон тухай эх сурвалж мэдээллээ.
More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга Б.А.Сагинтаевтай уулзав
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад хийж буй албан айлчлалынхаа эхний өдөр (2026.02.09) Евразийн эдийн засгийн комиссын...
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар С.Баатарсайхан томилогдов
Хөгжлийн банк 10 газар, 25 хэлтэстэй байсныг 6 газар, 16 хэлтэстэй болгож цөөлж, удирдах албан тушаалтны тоог 40 хувиар бууруулжээ....
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Европ дахь чухал түнш, “гуравдагч хөрш” Британи Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа онцгой ач холбогдол өгч, бүхий...
Нэгдүгээр сард 1237 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгожээ
Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч нэгдүгээр сард гадаадын 7330 иргэнд визийн зөвшөөрөл болон зохих ангиллын виз олголоо. Үүнээс 20 улсын...
Улаанбаатарт тогтуун, өдөртөө -7 хэм хүйтэн байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Дархадын хотгор болон Орхон-Сэлэнгийн бэлчрээр ялимгүй цас орно. 2026 оны 02-р сарын 03-ны 08...
Гурван секунд “МӨНГӨ” хаясаар байх уу?
Бид ундаагаа ууж дуусаад савыг нь хогийн сав руу шидэхэд ердөө 3-хан секунд зарцуулдаг. Тэр хуванцар сав байгаль дээр устаж...