Үндэсний статистикийн хорооноос нийгэм, эдийн засгийн хоёрдугаар улирлын үзүүлэлтүүдийг танилцуулсан билээ.
Энэ оны эхний долоон сарын байдлаар манай улсад 12,621 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 20.8 хувиар буурчээ. Нийт бүртгэгдсэн гэмт хэрэг ийнхүү буурахад
Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 2,894 (31.3%),
Хулгайлах гэмт хэрэг 2,350 (54.5%),
Мал хулгайлах гэмт хэрэг 399 (49.6%),
Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 262 (6.1%),
Дээрэмдэх гэмт хэрэг 141 (48.6%),
Хөрөнгө завших гэмт хэрэг 103 (33.4%),
Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 142 (25.6%),
Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 134 (30.7%)- өөр тус тус буурсан нь голлон нөлөөлжээ.
Харин олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг 204 буюу 2.2 дахин өссөн байна. Гэмт хэргийн улмаас 12,230 хүн хохирч, 4,239 хүн гэмтсэн бол 391 хүн нас баржээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол 2021 оны эхний долоон сард 92.4 тэрбум төгрөг, нөхөн төлүүлсэн хохирлын хэмжээ 42.2 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс учирсан хохирол 1.6 тэрбум төгрөгөөр буюу 1.8 хувиар буурч, харин нөхөн төлүүлсэн хохирол 19.1 тэрбум төгрөгөөр буюу 82.8 хувиар тус тус өссөн байна.
Гэмт хэргийн улмаас 2021 оны эхний долоон сард хохирсон 12,230 хүний
89 (0.7%) нь 7 хүртэлх насных,
487 (4.0%) нь 8-17 насных,
3206 (26.2%) нь 18-29 насных,
4,035 (33.0%) нь 30-39 насных,
2,595 (21.2%) нь 40-49 насных,
1,818 (14.9%) нь 50, түүнээс дээш насныхан байна.
More Stories
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
