Ашигт малтмал, газрын тосны газар /АМГТГ/-ын дарга Х.Хэрлэн шатахууны үнэд хяналт тавих хүрээнд хийж буй ажлаасаа танилцуулав.
Тэрбээр “АМГТГ болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам хамтран шатахууны жижиглэнгийн үнэд хяналт тавьдаг. Гэхдээ үнийг тогтоодоггүй.
Хяналт тавина гэдэг нь хуулиар хүлээсэн чиг үүргийн дагуу хэрэгжих бөгөөд иргэдийн нуруунд ачаалал үүсгэхгүйгээр, олон улсын зах зээлийг шууд дагаж савлаад байхгүйгээр хамгийн зохистой бага түвшинд үнийг барихыг нефть импортлогч компаниуддаа зөвлөж ажилладаг.
Үүсээд буй нөхцөл байдлын хүрээнд сүүлийн хоёр хоногт нефть импортлогч болон жижиглэнгийн худалдаа эрхлэгч компаниуддаа 100 орчим төгрөгөөр шатахууны жижиглэнгийн үнийг буулгах чиглэл өгсөн.
Өчигдөр зарим компани жижиглэнгийн үнээ 50 төгрөөр буулгасан. Өнөөдрөөс бусад нь 100 хүртэлх төгрөгөөр үнээ буулгана” гэлээ.
More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга Б.А.Сагинтаевтай уулзав
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад хийж буй албан айлчлалынхаа эхний өдөр (2026.02.09) Евразийн эдийн засгийн комиссын...
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар С.Баатарсайхан томилогдов
Хөгжлийн банк 10 газар, 25 хэлтэстэй байсныг 6 газар, 16 хэлтэстэй болгож цөөлж, удирдах албан тушаалтны тоог 40 хувиар бууруулжээ....
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Европ дахь чухал түнш, “гуравдагч хөрш” Британи Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа онцгой ач холбогдол өгч, бүхий...
Нэгдүгээр сард 1237 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгожээ
Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч нэгдүгээр сард гадаадын 7330 иргэнд визийн зөвшөөрөл болон зохих ангиллын виз олголоо. Үүнээс 20 улсын...
Улаанбаатарт тогтуун, өдөртөө -7 хэм хүйтэн байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Дархадын хотгор болон Орхон-Сэлэнгийн бэлчрээр ялимгүй цас орно. 2026 оны 02-р сарын 03-ны 08...
Гурван секунд “МӨНГӨ” хаясаар байх уу?
Бид ундаагаа ууж дуусаад савыг нь хогийн сав руу шидэхэд ердөө 3-хан секунд зарцуулдаг. Тэр хуванцар сав байгаль дээр устаж...