НҮБ-ын Хүүхдийн Сангаас манай улсын цар тахлын хариу арга хэмжээнд техникийн болон санхүүгийн тусламж үзүүлж буй. Энэ хүрээнд 100 ширхэг хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат, 2,000 ширхэг пульс-оксиметр болон нэн шаардлагатай эмүүдийг хүлээлгэн өгч байна.
Хүчилтөрөгчийн эмчилгээ нь ДЭМБ-ийн удирдамжид орсон стандарт эмчилгээ бөгөөд халдварын өвчлөлийн эсрэг эмчилгээний үеийн хүндрэл, нас баралтыг 2-4 дахин бууруулж байгааг олон улсын эрдэм шинжилгээний өгүүллүүдэд дурьджээ.
НҮБ-ын Хүүхдийн Сангийн Эрүүл мэндийн Ахлах мэргэжилтэн Ч.Батаа “НҮБ-ын Хүүхдийн Сан дэлхийн бага болон дунд орлоготой улс орнуудад эрүүл мэндийн тоног төхөөрөмж, эм ханган нийлүүлэх зорилгоор ACT-A SFF (ACT-A Supplies Financing Facility) хэмээх санг байгуулсан. Тус сангийн дэмжлэгээр өнөөдөр КОВИД-ын эсрэг эмчилгээнд хэрэглэх 850 мянган ам.долларын үнэ бүхий эм, тариа, хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат зэргийг Монголд нийлүүлж байна. Бид мөн инженер техникийн ажилчдыг давтан сургах, бэлэн байдлыг хангахад мөн дэмжлэг үзүүлнэ” хэмээн хэллээ.
ACT-A SFF сан нь хөгжингүй орнуудын хандив тусламжаар санхүүжиж байгаа бөгөөд Канад улс томоохон хэмжээний буюу 182 сая ам.долларын хандив өгөөд байгаа юм. 2021 оны төгсгөл гэхэд НҮБ-ын Хүүхдийн Сан тус санд 2.5 тэрбум ам.доллар босгохоор ажиллаж байна. Канадын улсын хандиваар дээрх тусламжийг Монгол Улсад нийлүүлж байгаа юм байна.
Хүчилтөрөгч өтгөрүүлэгч, амьсгалын аппарат болон уушги орлуулагч ЕСМО-г өвчтөний биеийн байдлаас шалтгаалан өөр өөр үед хэрэглэдэг.
“Хүчилтөрөгчийн хэрэгцээ бага, хүндэвтэр өвчтөнүүд хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат хэрэглэдэг. Харин амьсгалын аппарат бол хүчилтөрөгчийн хэрэгцээг 100 хувь хангаж, шаардлагатай тохиолдолд уушгийг орлодгоороо онцлог.
Эрдэмтдийн тооцооллоор эмнэлгийн ачаалал буюу эмнэлэгт болон гэртээ эмчлэгдэх хүний тоо долоодугаар сарын эхэнд оргилдоо хүрч болзошгүйг ЭМЯ-наас мэдээлсэн бөгөөд коронавирусийн халдвараар нэгэн зэрэг өвдөх хүний тоо 40,000-д хүрэх магадлалтай байгаа юм. Тиймээс салбарын яамны зүгээс эрчимт эмчилгээний орны тоог нэмэгдүүлэхээр бэлтгэж буй. Энэ үед НҮБ-ын Хүүхдийн Сангаас нийлүүлж буй хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат чухал дэмжлэг болж байна.
More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга Б.А.Сагинтаевтай уулзав
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад хийж буй албан айлчлалынхаа эхний өдөр (2026.02.09) Евразийн эдийн засгийн комиссын...
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар С.Баатарсайхан томилогдов
Хөгжлийн банк 10 газар, 25 хэлтэстэй байсныг 6 газар, 16 хэлтэстэй болгож цөөлж, удирдах албан тушаалтны тоог 40 хувиар бууруулжээ....
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Европ дахь чухал түнш, “гуравдагч хөрш” Британи Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа онцгой ач холбогдол өгч, бүхий...
Нэгдүгээр сард 1237 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгожээ
Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч нэгдүгээр сард гадаадын 7330 иргэнд визийн зөвшөөрөл болон зохих ангиллын виз олголоо. Үүнээс 20 улсын...
Улаанбаатарт тогтуун, өдөртөө -7 хэм хүйтэн байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Дархадын хотгор болон Орхон-Сэлэнгийн бэлчрээр ялимгүй цас орно. 2026 оны 02-р сарын 03-ны 08...
Гурван секунд “МӨНГӨ” хаясаар байх уу?
Бид ундаагаа ууж дуусаад савыг нь хогийн сав руу шидэхэд ердөө 3-хан секунд зарцуулдаг. Тэр хуванцар сав байгаль дээр устаж...