Боомтын удирдлагууд солигдсон сарын хугацаанд хийсэн ажлын талаар Замын үүд дэх гаалийн байгууллагаас мэдээлэл хийв.
Тухайлбал, 2021 оны долдугаар сарын 1-ны байдлаар чөлөөт бүс болон бүсийн гадна талбайд нийт 2600 тээврийн хэрэгслийн дараалал үүссэн байна. Харин долдугаар сарын 30-ны өдрийн байдлаар чөлөөт бүсийн хашаанд 237, гадна талбайд 1285 тээврийн хэрэгсэл байгаа аж. Долдугаар сарын 18-наас эхлэн хилээр нэвтрэх дарааллын дугаарыг олгож эхэлсэн байна.
Монгол Улс БНХАУ-ын гадаад хэргийн сайдтай хийсэн уулзалтын үр дүн эхнээсээ гарч байна. Өчигдөр орой гэхэд Эрээн хотын өргөн царигийн тавцан дээрээс манай улс руу 50 галт тэргээр ачаа бараа тээвэрлэн, гаалийн бүрдүүлэлтээ хийгээд өнөөдөр энд орж ирэхэд бэлэн болоод байна. Цаашид зөв зохион байгуулалт хийхэд төмөр замын тээврийг нэмэгдүүлэх бүрэн боломжтой гэж харж байна. Төмөр замын тээврийг нэмэгдүүлснээр үүсээд байгаа авто замын тээвэрлэлт, бөөгнөрлийг тодорхой хэмжээгээр бууруулна гэж үзэж байгаа аж.
Цаашид Замын–Үүдийг ногоон бүс болгоход дараах ажлыг хэрэгжүүлэх шаардлагатай. Үүнд:
Замын–Үүд болон Замын–Үүд боомтын чиглэлд хүн болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах.
Зайлшгүй нэвтэрсэн тохиолдолд ариутгал, халдваргүйжүүлэлт, тандалт судалгаа, хяналтын горимыг сайтар зохион байгуулах.
Замын – Үүд суманд тусгаарлагдаж байгаа ойрын болон дам хавьтлын хяналтыг чангатгаж, идэвхтэй голомтуудыг үе шаттайгаар идэвхгүй болгох. Улмаар голомтуудыг устгах нь бидний ажилд эерэгээр нөлөөлөх боломжтой.
БНХАУ-ын Эрээн хотын хилийн боомтын авто замын гаалийн агуулах болон гадна талбайд хуримтлагдаад байгаа ачаа бараа, импортын техник, тоног төхөөрөмжийн бөөгнөрлийг бууруулж, хилийн бүсийн хэвийн ажиллагааг хангахад дараах арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай байна. Үүнд:
Экспортын бараа бүтээгдэхүүний ариутгал, халдваргүйжүүлэлтийг Улаанбаатарын гүний гааль, хяналтын талбайд мэргэжлийн хяналтын байгууллагууд стандартын дагуу хийснээр, гарах тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэх, импортоор орж ирэх ачаа бараа, техник, тоног төхөөрөмжийн тоо нэмэгдэж бөөгнөрөл багасна.
Төмөр замын өргөн царигаар өдөрт 50 хүртэлх галт тэргийн цувааг БНХАУ-ын Эрээн хотын боомтын талд оруулж, барилгын болон бусад ачаа барааг татаж авснаар бараа материалын бөөгнөрлийг багасгахад нөлөө үзүүлнэ.
Тусгаарлалтад байгаа жолооч нарын тоог нэмэгдүүлэх. Ингэснээр ачаалал багасч, орох, гарах чиглэлийн тээврийн хэрэгслүүдийн тоог нэмэх бүрэн боломжтой байна.
Импортоор орж ирж байгаа хоосон тээврийн хэрэгсэл дээр нэг төрлийн овор хэмжээ ихтэй хөнгөн, тухайн техникийг гэмтээхгүй ачаа барааг тээвэрлэх арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна.” хэмээлээ.
ЗАМЫН – ҮҮД ДЭХ ГААЛИЙН ГАЗАР
More Stories
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
