Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Алтанзул “Тавантолгой түлш” ХХК-ийн Гүйцэтгэх захирал М.Ганбаатар болон бусад албаны хүмүүстэй уулзаж, шинээр барьж байгуулахаар ажиллаж байгаа Нүүрс баяжуулах үйлдвэр /НБҮ/-ийн явцын талаар ярилцаж санал солилцлоо.
Өнөөдрийн байдлаар Нүүрс баяжуулах үйлдвэр /НБҮ/ байгуулах техник, эдийн засгийн үндэслэл/ ТЭЗҮ/-ээ боловсруулж дуусаад байгаа бөгөөд, үйлдвэр ашиглалдтад орсноор түлшний шаталтаас ялгарах хүхэрлэг хий (SO2)-г бууруулах, эрчим хүчний баяжуулсан нүүрсэнд агуулагдах хүхэрийн хэмжээг бууруулах өндөр ач холбогдолтой юм.
Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор ОББҮХ-оос шинээр барьж байгуулах үйлдвэрийн санхүүжилтэд дэмжлэг үзүүлнэ. Тавантолгойн уурхайн түүхий нүүрсийг цэвэршүүлэх технологийг нэвтрүүлэн ажилласнаар нүүрсэд агуулагдах хүхрийн хэмжээг 0,85 %, үнслэгийн хэмжээг 18% хүртэл тус тус бууруулахаар тооцоолж, энэ онд багтааж ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
Дашрамд мэдээлэхэд Тавантолгой түлш ХХК нь Тавантолгойн орд газрыг түшиглэн, өөрсдийн нөөц бололцоогоо ашиглан, нэмүү өртөг шингэсэн коксжих чанартай нүүрсний үйлдвэрлэлээр үйл ажиллагаагаа тэлэх зорилт тавин ажиллаж байна.
More Stories
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
