Танхайрсан иргэнээс үрлэн сумтай бууг хураан авч эрүүлжүүлжэСүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Хятад хоолны газрын гадна талбайд хэсэг иргэд муудалдаж, улмаар гар буу гаргаж бусдыг айлган сүрдүүлсэн гэх бичлэг өчигдөр олон нийтийн сүлжээнд цацагдсан.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс энэ талаар тодруулахад “Уг хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байгаа. Тухайн өдөр 29 настай Б-г эрүүлжүүлсэн.

Мөн гудамжинд танхайрсан тус иргэнээс хуванцар үрлэн сумаар бууддаг тоглоомон бууг эд мөрийн баримтаар хураан авсан” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Шинээр 2,386 хүнээс коронавирусийн халдвар илэрч,11 хүн нас барлаа
Next post Гэнэтийн эрсдлээс хүүхдээ хамгаалъя …