Нийслэлийн ногоон бүсэд гал түймэр гаргаж болзошгүй зөрчил гаргасан 15 иргэнийг 1.5 сая төгрөгөөр торгож, шийтгэлийн арга хэмжээ оногдуулсан байна. Ил задгай гал түлсэн, хог хаягдал, өнжмөл өвс шатаасан, гагнуур хийхдээ аюулгүй ажиллагааг хангаагүй, татсан тамхи, чүдэнз, асаасан түүдэг галын үнс нурмаа бүрэн унтраагаагүй зэрэг зөрчлийн улмаас гал түймэр гардаг.
Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр ой, хээрийн болон өнжмөл өвсний гал түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг дөрөвдүгээр сарын 06-наас энэ сарын 06-нд зохион байгуулж, давхардсан тоогоор хөдөлгөөнт эргүүлд нийт 12213 алба хаагч, 4603 автомашин техник хэрэгсэлтэйгээр ажиллажээ. Алба хаагчид ногоон бүсийн 126 чиглэлд үүрэг гүйцэтгэж, хяналт шалгалтын явцад гал түймэр гарч болзошгүй 152 зөрчил илрүүлж, газар дээр нь арилгуулсан байна.
Нийслэлийн ногоон бүсэд зорчсон 12607 автомашин, 41287 иргэнд сэрэмжлүүлэг хүргэн, явган болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлаж, гарын авлага, санамж сэрэмжлүүлгийн материалыг 2800 ширхэгийг тарааж, ойн санд ойр амьдардаг 1000 айл өрхөөр гал түймэр гаргахгүй байх талаар баталгаа гаргуулжээ.
Нийслэлийн нутаг дэвсгэрт 152 удаагийн гал түймэр бүртгэгдсэн.
Эргүүл хийх явцдаа зөрчлийн 64 буюу 42.1 хувийг илрүүлж, иргэд, олон нийтэд мэргэжил арга зүйн заавар, зөвлөгөө өгч ажилласнаар өнжмөл өвсний гал түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 123 нэгж буюу 44 хувиар буурсан үзүүлэлттэй байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга Б.А.Сагинтаевтай уулзав
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад хийж буй албан айлчлалынхаа эхний өдөр (2026.02.09) Евразийн эдийн засгийн комиссын...
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар С.Баатарсайхан томилогдов
Хөгжлийн банк 10 газар, 25 хэлтэстэй байсныг 6 газар, 16 хэлтэстэй болгож цөөлж, удирдах албан тушаалтны тоог 40 хувиар бууруулжээ....
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Европ дахь чухал түнш, “гуравдагч хөрш” Британи Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа онцгой ач холбогдол өгч, бүхий...
Нэгдүгээр сард 1237 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгожээ
Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч нэгдүгээр сард гадаадын 7330 иргэнд визийн зөвшөөрөл болон зохих ангиллын виз олголоо. Үүнээс 20 улсын...
Улаанбаатарт тогтуун, өдөртөө -7 хэм хүйтэн байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Дархадын хотгор болон Орхон-Сэлэнгийн бэлчрээр ялимгүй цас орно. 2026 оны 02-р сарын 03-ны 08...
Гурван секунд “МӨНГӨ” хаясаар байх уу?
Бид ундаагаа ууж дуусаад савыг нь хогийн сав руу шидэхэд ердөө 3-хан секунд зарцуулдаг. Тэр хуванцар сав байгаль дээр устаж...